МҮХАҮТ-ын дэргэдэх Монгол Японы бизнес зөвлөлийн ээлжит хурал өчигдөр болж, хуралдаанаар зөвлөлийн даргыг томилох асуудлыг хэлэлцжээ. Монгол Японы бизнес зөвлөлийн даргаар эдийн засагч Т.Хасбаатарыг сонгосон байна. Монгол-Японы хооронд эдийн засгийн тvншлэлийн гэрээг энэ жил байгуулсан. Тус түншлэлийн хүрээнд бизнес зөвлөл идэвхитэй ажиллах, хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулах ёстойг зөвлөлийн гишүүд онцолж, шинэ удирдлагыг үүнд анхаарал хандуулахыг хүсчээ.
Т.Хасбаатар нь хуульч, эдийн засагч мэргэжилтэй. Япон улсад эдийн засгийн мэргэжил эзэмшсэн нэгэн юм. Тэрээр мөн Монгол-Японы соёл, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүнээр ажилладаг байна.