
Хавар болохоор элдэв төрлийн нян бактериар халдварладаг халдварт өвчин эрс ихэсдэг билээ. Нянгаас сэргийлэхэд тустай хэдэн зөвлөгөөг хүргэе. Бидний өдөр тутмын зарим зуршлууд элдэв янзын нян, бактериар халдварлахад хүргэж байдгийг тэр болгон хүмүүс мэддэггүй ч байж магадгүй. Бүсгүйчүүд гоо сайхны хэрэгслүүдээ дамжуулж хэрэглэх нь буруу үйлдэл ажээ. Хэрвээ та нэг нэгэнд нүүрний багс, энгэсэгний түрхэгчээ хэрэглүүлсэн бол яг одоо цэвэрлээрэй.

Шүдээ цэвэрлэх нь эрүүл мэндэд тустай ч шүдний сойзон дээр наалдсан нян бактериуд нь аманд хуримтлагдан улмаар ходоод руу дамжин өвчин үүсгэгч болдог байна. Иймээс сойзоо цэвэр газар хадгалан, шүдээ угаахаас өмнө сайтар цэвэрлэж занших нь зөв ажээ.

Бид өдөр тутмын амьдралдаа бэлэн мөнгөөр төлбөр тооцоо хийдэг. Гэвч энэ нь маш их хэмжээний нян бактер дамжуулагч болдог ажээ.

Бид хайртай гэрийн тэжээмэл амьтадтайгаа өдөр бүр ойр дотно байж тоглодог. Хэдийгээр тэдгээр амьдтыг нянгийн үүр голомт гэж хэлэхгүй ч маш олон төрлийн нян агуулж байдаг нь нэгэнт тогтоогджээ.

Бүсгүйчүүдийн хөхний даруулганд хамгийн ихээр нян үүсдэг ажээ. Иймээс өмссөн л бол угааж байх нь зүйтэй ажээ.

Газарт унасан хоол хүнсний зүйлийг таван секундэнд амжиж авбал нян наалддаггүй гэдэг бичигдээгүй хууль байдаг ч бохир шал, гутал зэрэг хэт бохир гадаргуу дээр унасан бол ялангуяа та гэртээ амьтан тэжээдэг бол хичнээн амттай зүйл ч байсан шуудхан хогийн сав руу хаяж сураарай.

Лаазалсан ундааны амсар дээр маш их нян байдаг. Иймээс амандаа ойртуулахын оронд соруул хэрэглэж заншаарай.

Шатны бариулыг өдөрт хичнээн олон хүн хэрэглэдэгийг та мэдэх үү? Хамгийн бохир зүйлийн нэгт тооцогддог шатны бариулаас барьсан тохиолдолд гараа сайтар угааж байхыг зөвлөж байна.

Олон хүний гар дамжин хэрэглэдэг компьютерын товчлуурт мөн маш олон төрлийн нян байдаг. Иймээс компьютер хэрэглэж байгаа үедээ гараа нүүрэндээ хүргэх, гараараа юм барьж идэх зэрэг үйлдлээс татгалзаарай.

