m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.21 02:19
4464
Балын харандааны түүх

Хүн бүрийн хамгийн хэрэгцээт зүйлсийн нэг балын харандаа хэзээ үүсэж хэрхэн хөгжиж ирснийг төдийлөн олон хүн мэддэггүй ч байж магад. Хамгийн анхны балын харандаа Англид 1560 онд хийгдсэн байдаг ажээ. 1565 онд “хар тугалган харандаа” гэж нэрлэгдсэн харандааны үе эхэлсэн бөгөөд 1662 онд одоогийн Герман буюу тухайн үеийн Нюрембергэд анхны харандааны үйлдвэр байгуулагдаж байжээ.

Хамгийн анхны балын харандаа Англид 1560 онд хийгдсэн байдаг ажээ. 

Анхны харандааг хоёр хэсгээс бүрдэх модон завсар хэлбэрт оруулсан нүүрс хавчуулж үйлдвэрлэдэг байсан байна. 1795 онд Францын химич Николас Яакус Контэ орчин үеийн харандааг хийхэд хэрэглэдэг балыг нунтаг байдлаас хэлбэрт оруулан бэхжүүлэх нээлтийг хийжээ.

1560-аад онд хийгдэж байсан анхны харандаанууд

1760 –аад оны үед Германы алдарт “Staedtler”, “Faber-Castell AG” компаниуд байгуулагдаж байсан бол 1872 онд Америкад анхны харандааны үйлдвэр “American Lead Pencil ” компани байгуулагдаж байжээ.“Staedtler” компанийг үндэслэгч  Фредрих Стадлер хамгийн анх 1834 онд өнгийн модон харандааг хийх санааг гаргаж байсан бол “Faber-Castell AG” 1840 онд хамгийн анхны сайн чанарын харандааг үйлдвэрлэж эхэлжээ. 

“Staedtler” компанийн үйлдвэрлэсэн анхны өнгийн харандаанууд

 

1858 онд Нюман Липман гэгч зохион бүтээгч анх удаа харандааны ар талд баллуур хийх санааг олж уг санаагаа Жозеф Рекендорферт  100 000 ам.доллараар худалдаж улмаар “Faber-Castell AG” компани анхны ардаа баллууртай харандааг үйлдвэрлэн гаргаж байжээ. Харандааны хэрэглээ жилээс жилд нэмэгдэн XIX зуунд АНУ-ын хэрэглэгчид дангаараа өдөрт 240 000 харандаа хэрэглэдэг байжээ. 

XIX зууны эхээр бал нь эргэдэг механик үйлдэлтэй харандааг  үйлдвэрлэж эхэлжээ. 

1883 онд хийгдсэн механик балын харандаанууд

1914 онд байгуулагдаж байсан АНУ-ын балын харандаа үйлдвэрлэгч  “Musgrave” компанийн ажилчид

1919 онд “Musgrave” компанийн үйлдвэрлэл тэлж түүхий эд материал технологио дотоодын зах зээл дээрээ солилцдог болжээ.

1929 оны  “Musgrave” компанийн үйлдвэрийн байр

Дэлхийн II дайны үе буюу 1939 онд  “Musgrave” компанийн  харандаа үйлдвэрлэх явц

1967 оны “Musgrave” компанийн харандаа савлах үйл явц

 “Musgrave” компани өнөөдөр сайн чанарын харандаа үйлдвэрлэгч томоохон компаниудын нэг болж чаджээ.