Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан Ялалтын парад ОХУ-ын Ангарск хотноо удахгүй болох гэж байна. Энэ парадад "Тэмүүжин Өрлөг" сургуулийн 49 сурагч оролцож, сүрт жагсаалыг гайхуулахаар болжээ. Тэд Ангарск хотын захирагчийн урилгаар парад оролцох аж. Энэ парадад зөвхөн ОХУ-ын цэргийн сургуулийн сурагчид жагсах бөгөөд гаднын орноос Монгол Улс уригдсан аж. Парадад оролцох сурагчид бэлтгэлээ базаагаад дуусч буй гэнэ.