m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.22 07:04
137
"Оюу толгой" компани Өмнөговь аймагтай хамтран ажиллах гэрээ байгуулав

Өмнөговь аймаг, “Оюу толгой” ХХК, Ханбогд сумтай хамтран ажиллах гэрээг өнөөдөр албан ёсоор үзэглэлээ. Гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээнд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Л.Батчулуун, Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, “Оюу толгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Ерөнхий захирал Эндрью Вүдлэй тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм.

“Оюу толгой” ХХК-аас таван сая ам.долларын санхүүжилт орж ирж үйл ажиллагаандаа зарцуулах юм

  Гэрээг хэрэгжүүлэх Хяналтын хороо ажиллах бөгөөд хөгжлийг дэмжих сангаар жилд “Оюу толгой” ХХК-аас таван сая ам.долларын санхүүжилт орж ирж үйл ажиллагаандаа зарцуулах юм. Энэхүү гэрээ нь Өмнөговь аймгийн хөгжил цэцэглэлт, иргэдийн сайн сайхан амьдралын эх үүсвэр байх болно гэдгийг гэрээ байгуулагч хоёр тал онцоллоо. "Оюу толгой" ХХК, Өмнөговь аймгийн хоорондын хамтран ажиллах гэрээгээр Өмнөговь аймгийн  байгаль орчин, усны менежмент, уламжлалт МАА, соёл урлаг, аялал жуулчлал, орон нутгийн бизнесийн дэмжих зэрэг олон чиглэлээр хамтран ажиллана гэдгийг албаныхан онцолжээ.