А. Байнга гардаг
Б. Жилдээ нэг
2. Спортоор хэр зэрэг хичээллэдэг вэ?
А. Ер нь сайн шүү
Б. Завгүй байдаг болохоор хичээллэж чаддаггүй
3. Ямар ч үед зугаа цэнгэлд цаг гаргадаг уу?
А. Тэр бүр гаргаж чаддаггүй
Б. Мэдээж, дуртайяа зав гаргана
4. Зурагт хэр их үздэг вэ?
А. Нэг их үзээд байдаггүй.
Б. Цаг зав гарвал зурагтнаас салахгүй дээ
5. Номтой нөхөрлөх дуртай юу?
А. Сайн уншина шүү
Б. Ер нь бол тааруухан даа
6. Ажлын газрынхан чинь нэг өдөр салхинд гарах санал тавихад...
А. Хамгийн түрүүнд дэмждэг
Б. Тийм зүйлд нэг их ач холбогдол өгдөггүй
7. Та долоо хоногийн хэдэн өдөр нь найз нөхөдтэйгөө уулзаж, наргиж цэнгэдэг вэ?
А. Нэг өдөр
Б. Гурван өдөр
8. Найз чинь танд нэг өдрийн лекцэнд хамт суух санал тавибал...
А. Хэр зэрэг ач холбогдолтой болохоос нь шалтгаална даа
Б. Ямар ч байсан хамаагүй шууд л зөвшөөрнө
9. Өөрийгөө хөгжүүлэх зорилгоор ямар нэгэн дамжаанд суралцдаг уу?
А. Тэгэлгүй яахав, залуу насыг үр бүтээлтэй өнгөрөөх хэрэгтэй шүү
Б. Үгүй, тиймэрхүү зүйл нь ядаргаатай санагддаг
“А” хариулт дийлэнх бол та чөлөөт цагаа өөртөө ашигтайгаар зарцуулж чаддаг юм байна. Танд хэлэх ч үг алга. Энэ эрчээрээ урагшлах юм бол удахгүй та амжилтад хүрэх нь дамжиггүй биз ээ.
“Б” хариулт зонхилж байвал та хий дэмий зүйлд цаг заваа зарцуулдаг хүн бололтой. Тиймээс өөртөө дүгнэлт хийж амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй болов уу. Ялангуяа залуу хүн бол нэгэн хэвийн энэ байдлаасаа гарах төлөвлөгөөг ойрын хугацаанд гаргах хэрэгтэйг сануулмаар байна.