m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.25 08:21
448
Сурагчдын дунд "АХА" тэмцээнийг зохион байгуулжээ

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас санаачлан гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Арвайхээр сумын Ерөнхий боловсролын сургуулиуд, МСҮТ-ийн  ахлах ангийн сурагчдын дунд асуулт хариултын “АХА” тэмцээнийг зохион байгуулжээ.

Тэмцээний удирдамжийг сургуулиудад урьдчилан хүргүүлж Монгол улсын Үндсэн хууль, Прокурорын байгууллагын тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль болон танин мэдэхүйн асуултуудын хүрээнд явуулж нийт 55 сурагч эрх зүйн мэдлэгээ сорин оролцсоноос “ТЭРГҮҮН” байранд МСҮТ-ийн хоёрдугаар ангийн сурагч Ө.Бямбасүрэн, “Дэд” байранд Мэргэд сургуулийн 12 дугаар ангийн сурагч Н.Эрдэнэбилэг, “Гутгаар” байранд мөн сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Алдармөнх нар орж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдсан байна.