МУИС-аас Хаан банк сан, “Тэнгэрийн хэвтэр” ТББ-ын хамтран зохион байгуулж буй “Монголчуудын байгаль хамгаалах уламжлал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр МУИС-ийн хичээлийн II байранд болно.
Эрдэм шинжилгээний хуралд МУИС-ийн Түүхийн тэнхим, Ази судлалын тэнхим, ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэн, МУБИС-ийн Түүхийн тэнхим, ШУТИС-ийн эрдэмтэн, багш, судлаач нар монголчуудын байгаль хамгаалах уламжлал, хууль цааз, монголын эртний нүүдэлчид ба байгаль орчин, түүхэн уур амьсгал ба МЭӨII-I мянганы Монгол орон, монголчуудын ус хамгаалах ёс, овоо шүтлэг, байгаль хамгаалах мэдлэг орчин үед Монгол-Япончуудын байгалиа дээдлэх уламжлал, шинэчлэл зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ.