m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.27 02:54
2824
Загасыг хэрхэн шарах вэ?

Орц:

1. Загас

2. Ургамлын тос

3. Маргарин

4. Цөцгийн тос

Хийх арга:

  • Загасыг жигнэх буюу шарахад ургамлын тос, маргарин, хайлуулсан цөцгийн тосыг хэрэглэвэл амттай болдог. Харин малын гаралтай тосыг хэрэглэхэд тохиромжгүй байдаг. 
  • Загасаа шарахынхаа өмнө алчуураар үрвэл мах улаавтар өнгөтэй болно. 
  • Загасыг шарахаас өмнө (10-15мин) давсалбал шарахад бутрахгүй. Чимх давс хийсэн тосонд шарвал загасны мах хайруулын тавагны ёроолд наалдаж түлэгдэхгүй. 
  • Загасыг чанахдаа давсаа хамгийн түрүүнд усандаа уусгана. Харин шарах бол халааж буй тостойгоо хамт давсаа хийнэ. Төмс чанах бол дөнгөж нэг удаа буцалгаад л давсална 
  • Загасыг битүү таглаж болговол хурдан бөгөөд амттай болдог. Ингэхдээ нэг хоёр ширхэг улаан лооль, халуун ногоо хачирлаарай. -Загасны үнэр нэг хэсэгтээ салдаггүй. Тэгвэл загас шарсан буюу чанасан сав суулгыг халаасан давсаар арчдаг. 
  • Загас шарахын өмнө хайруулын тавгандаа тосны хамт ширхэг төмс хэрчиж хийвэл загасны үнэрийг өөртөө шингээдэг. 
  • Загасыг шарахын өмнө сүүнд хэсэгхэн бариад дараа нь гуриланд өнхрүүлбэл загас гойд амттай болдог.

Эх сурвалж: chef.mn