m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.09 10:23
726
Ганцаардал бол чимээгүй үхэл

Хүнд орчноосоо тасарсан, тусгаарлагдсан мэдрэмж төрөхөд зүрхний шигдээс болох, сэтгэлийн гүн хямралд автах, үхэлд хүргэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэнэ. Өөрөөр хэлбэл ганцаардал бол чимээгүй үхэл ажээ. АНУ-ын эрдэмтэд ганцаардал нь таргалалтаас илүү эрүүл мэндэд хор учруулдаг болохыг анхааруулж байна. Тиймээс ялангуяа хөгшин настай хүмүүс амьдралын идэвхитэй байж, хуучин найз нөхөд, гадаад орчинтойгоо байнга харилцаж байхгүй бол ганцаардах мэдрэмж нь эрүүл мэнд, амь насанд нь аюуп учруулж болохыг анхааруулсан байна. Америкийн судлаачид сүүлийн 20 жилийн туршид 50 болон түүнээс дээш насныхны эрүүл мэндийг ажигласны үндсэн дээр дээрх дүгнэлтийг гаргасан аж. Судалгаанд нийт 2000 гаруй эрэгтэй, эмэгтэй хүмүүс оролцжээ. Судалгааны явцад эрдэмтэд тэтгэврийн насанд хүрсэн ганц бие хүмүүсийн дунд нийгмийн идэвхитэй үе тэнгийнхэнийгээ бодвол нас баралт хоёр дахин өндөр байгааг тогтоосон аж. Түүнээс гадна ганцаардаж тусгаарлагдсан, хэрэггүй болсон мэт мэдрэмж нь таргалалтаас хоёр дахин илүүтэйгээр зүрхний шигдээс, сэтгэлийн гүн хямрал, зүрх судасны өвчинд өртүүлдэг болох нь нотлогджээ. Тиймээс эрдэмтэд дунд эргэм насны хүмүүст өтөл насаа нухацтай зөв төлөвлөж, амьдрахыг зөвлөж байна. “ Хүмүүс хөгширч , тэтгэвэрт гарахаараа дуу чимээнээс хол, зөөлөн дулаан уур амьсгалтай газар амьдрахыг төсөөлөн боддог. Гэхдээ энэ нь тийм ч сайхан санаа биш. Ийм уур амьсгал нь үхэлд хүргэж мэднэ” хэмээн сэтгэл зүйч анхааруулж байна.