m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.28 23:30
212
‘’Дэлхийн нүүдлийн шувууны өдөр’’ болно

 

Ирэх тавдугаар сарын 1,2-ны өдөр "Дэлхийн нүүдлийн шувууны өдөр" тохиож байгаа бөгөөд энэ өдрүүдэд  Монголын зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Монголын шувуу ажиглагчдын клуб, Оюу толгой ХХК-ийн Байгаль Орчны Хэлтэс, Nomadic Expedition, Экологийн боловсролын төв зэрэг хэд хэдэн байгууллага хамтран хоёр өдрийн арга хэмжээг зохион байгуулахаар болсон байна. Эхний арга хэмжээ тавдугаар сарын 1-нд "Экологийн боловсролын төв"-д

15:00  Дэлхийн нүүдлийн шувууны өдрийн нээлт

15:10  Монгол орны нүүдлийн шувууд, тэдгээрийн амьдрах орчны хамгаалал

Илтгэгч: Доктор Н. Цэвээнмядаг (ШУА-ийн ЕСБХ-гийн Шувуу судлалын лаборатори)

15:40 Эрчим хүч түүний шувуудад үзүүлж буй сөрөг нөлөө ба хамгааллын асуудал

Илтгэгч: Доктор Б.Нямбаяр (Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн захирал)

16:10 ‘’Өвөгт тогорууны амьдрал’’ баримтат кино

16:50  ‘’Монгол орны нүүдлийн шувууд’’ гэрэл зургийн үзэсгэлэн

17:30   Хаалт болон маргааш нь болох шувуу ажиглах аялалд явах хүмүүсийг бүртгэх зэрэг арга хэмжээнүүд болох бол 2-ны өдөр Гүн галуут нууранд очиж шувуу ажиглах аялалыг зохион байгуулах юм байна. Аялалын хөтөлбөрийг танилцуулбал:

 9:00   Автобус офицеруудын ордны буудлаас хөдлөх

11:30 Гүн галуутай нууранд шувуу ажиглах

11:30 Шувуу хэрхэн ажиглах мөн шувуу ажиглахад хэрэглэгдэх багаж хэрэгсэл

13:00 Өдрийн хоолны завсарлага

13:30 Хөгжөөнт тоглоом

14:30 Аягийн нуур болон түүний орчим алхаж шувуу ажиглах

17:00 Хаалт

17:30 Автобус хотруу буцна