Замын цагдаа гэхээр л дохидог, торгодог гэсэн ойлголт бидний дунд байдаг. Тэд нэг өдрийг юу хийж өнгөрөөдөг, хуулиар хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлж ажилладаг болохыг сонирхон замын цагдаагийн зохицуулагчийн нэг шөнийн ажлыг сурвалжиллаа.
Сонгинохайрхан дүүргийн замын цагдаагийн зохицуулагч ахлах ахлагч Б.Тодгэрэл, ахлах дэслэгч Ж.Энх-Амгалантай хамтран тогтоосон цэгүүдэд шалгалтын ажлыг явуулж үүрэг гүйцэтгэлээ. Алба хаагчид удирдлагын дагуу чиглэл өгдөг ба өөрсдийн судалгаа хийсэн цэгүүдэд шалгалтын ажлыг гүйцэтгэдэг гэнэ. Бид шөнийн 00.00 цагийн үед Баянхошууны "Хилчин" хотхоны уулзвар дээр эхний шалгалтыг явуулсан юм.
“Verna” маркийн автомашины жолооч согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн тул ахлах ахлагч Б.Тодгэрэл түүний бичиг баримтыг хурааж, холбогдох асуултад хариулт авч байлаа. Шалгалтын явцад “Манайх эндээс ойрхон, намайг явуул” гэх тайлбарыг байнга хэлж байлаа.
Тэнд шалгалтын ажиллагааг явуулаад дараагийн цэг буюу I хорооллын арын зам руу явах замд “HR-V” маркийн автомашины жолооч хурдтай, гэрэл дохио шилжүүлэхгүй явж байсан тул түүнийг зогсоож шалгалаа.
Шалгагч аппаратаар жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн хэмжээгээр тоон үзүүлэлт гарч ирдэг. 0.19-өөс доош байх тохиолдолд архи согтууруулах ундаа хэрэглээгүй гэж үздэг гэнэ. Харин тус жолоочийг шалгахад 0.79 гарсан тул бичиг баримтыг нь хураан, автомашиныг журмын хашаа руу ачууллаа.
Шалгагч аппаратаар жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн хэмжээгээр тоон үзүүлэлт гарч ирдэг. 0.19-өөс доош байх тохиолдолд архи согтууруулах ундаа хэрэглээгүй гэж үздэг гэнэ.
Цагдаагийн албан хаагч бүртгэлийн хуудсан дээр тухайн хүний мэдээлэл, согтолтын зэрэг болон нэмэлт тайлбарыг бичиж жолоочид танилцуулан гарын үсэг зуруулдаг. Уг жолооч алба хаагчийн тавьсан асуултад хариулахгүй “Өөр аппаратаар үлээлгэ, наадах чинь эвдэрхий байна. Гарын үсгээ зурахгүй, миний машиныг явуул” гэх мэтээр тайлбар тавьж байв.
Уг жолооч алба хаагчийн тавьсан асуултад хариулахгүй “Өөр аппаратаар үлээлгэ, наадах чинь эвдэрхий байна. Гарын үсгээ зурахгүй, миний машиныг явуул” гэх мэтээр тайлбар тавьж байв.
Согтууруулах ундаа хэрэглэсэн жолооч нарыг түр саатуулах байранд хүргэж өгөхөөр явлаа. Түр саатуулах байрны албан хаагчдад жолоочийн биеийн байцаалт, тээврийн хэрэгслийн бичиг баримт болон биед байгаа бусад зүйлсийг хүлээлгэн өгдөг аж.
Шөнийн 01.00 цагийн үед I хорооллын ар зам дээр шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явууллаа. Шөнийн цагаар явуулах гол шалгалт бол согтуу жолооч. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох нь хамгийн аюултай гэдгийг цагдаагийн албан хаагчид хэлж байлаа. Мөн гэрэл, дохионы бүрэн бүтэн байдлыг давхар шалгана.
Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодох нь хамгийн аюултай гэдгийг цагдаагийн албан хаагчид хэлж байлаа.
Архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг тандалт хийх багажаар илрүүлдэг бөгөөд дохионы гэрэл улаан асвал үлээлгэж, согтолтын зэргийг тодорхойлдог байна.
Сонирхол татсан зүйл гэвэл замын цагдаа харсан согтуу жолооч гэнэт зогсох, эсвэл буцаж эргэх оролдлогыг хийдэг аж. “Toyota prius” автомашины жолооч замын цагдаа хараад машинаа зогсоосон тул цагдаагийн ажилтан очиж шалгалаа. Жолооч машинаасаа буун буруу тийшээ харж утсаар ярьж байв. Замын цагдаа жолоочийн бичиг баримтыг шалгах гэсэн болов ч түүнд байсангүй. Согтолтын зэрэг тодорхойлогч аппаратаар үлээлгэхэд 1.36 гарлаа.
Үүний дараа хэд хэдэн жолоочийг саатуулан шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил илэрсэн юм. Согтолтын зэрэг тодорхойлогч аппаратаар 0.52, 0.79 гэсэн тоо гарч байв.
Цагдаагийн албан хаагч тухайн жолооч нарын бичиг баримтыг хураан авч, бүртгэл явуулах хугацаанд “Ах аа явуулчих. Ингэж болохгүй, би эрүүл байна” гэх зэргээр тайлбар тавьцгаана. Зарим нэг нь регистрийн дугаараа буруу хэлэх, жолооны үнэмлэхээ хаясан гэж худлаа хэлцгээнэ.
Шалгалтын явцад Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн ахлах ахлагч Б.Тодгэрэлтэй уулзаж ярилцлаа.
-Өнөөдрийн илэрсэн зөрчлүүдийн талаар тайлбарлахгүй юу?
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25.1-д, Замын хөдөлгөөний 15 дугаар бүлэгт заасан гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл шилжүүлэх болон бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг зөрчил илэрлээ.
Тээврийн хэрэгслийг шалгах хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн жолооч багагүй таарлаа. Жолооч нарт анхааруулж хэлэхэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг уриалж байна. Мөн гэрэл шилжүүлж хэвших хэрэгтэй.
-Ажлын ачаалал хэр их байна. Өдөрт хэчнээн тээврийн хэрэгсэлд шалгалт хийж байна вэ?
-Жил бүр тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаа учраас ачаалал ихтэй байдаг. Ялангуяа шөнийн эргүүлийн ажлыг сайн зохион байгуулах хэрэгтэй. Согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсоноос өөрийгөө болон өрөөлийг хохироож байна.
-Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн жолооч нар цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх тохиолдол ажиглагдлаа?
-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нартай харьцахад хүндрэлтэй байдаг. Ихэнхдээ биднийг буруутгах, эрүүлжүүлэлт хийх шаардлага биелүүлэхгүй, гарын үсэг зурахгүй, хэл амаар доромжилдог. Хамгийн чухал нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь хутга барьсан алуурчинтай адилхан гэж үздэг. Зам тээврийн ноцтой ослуудын ихэнх хувь нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос үүдэлтэй байдаг.
-Зарим жолооч нар зогсохгүй давхиад өнгөрөх тохиолдол байна шүү дээ. Энэ хүмүүст илүү хариуцлага тооцдог уу?
- Жолооч өөрөө зөрчлөө ойлгож байгаа бол тухайн газар дээр арга хэмжээ аваад илүү хариуцлага хүлээлгэдэггүй. Харин зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд бичиг баримтыг хурааж аваад ахлах байцаагч руу шилжүүлдэг.
-Түр саатуулах байр шөнийн 03.00 цагт очиход дүүрсэн хүн хүлээж авахгүй гэлээ. Тэгээд үлдсэн хүмүүсээ эрүүлжүүлэх асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?
-Дүүрэг ганцхан түр саатуулах байртай учраас байнга дүүрэн байдаг. Дүүрсэн тохиолдолд бусад хүмүүсээ ЦЕГ-ын жижүүрээс асууж байгаад Баянгол, Хан-Уул цаашлаад Сүхбаатарын түр саатуулах байранд хүргэж өгдөг.
Энэ удаагийн шөнийн сурвалжлагаар согтуу жолооч өөрийнхөө эрхийн тухай ярьж байгаа ч эргээд хүлээх үүрэг хариуцлагын тухай нэг ч дурсах хүн байсангүй. Согтуу жолооч миний төлөө, намайг хамгаалж байна гэж ойлгохгүйгээр цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй зөрүүдэлж асуудлыг уламж хүндрүүлдэг аж.
Согтуу жолооч миний төлөө, намайг хамгаалж байна гэж ойлгохгүйгээр цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй зөрүүдэлж асуудлыг уламж хүндрүүлдэг аж.
Жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон ч өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн тохиолдолд заавал түр саатуулах байранд аваачих шаардлагагүй байдгийг алба хаагчид хэлж байсан. Даан ч согтуу хүний авир гэдэг хэцүү юм. Энэ удаагийн шалгалтаар 7-8 хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил илэрлээ. Эдгээр жолооч нараас өөрийн гэм буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрсөн хүн байсангүй нь харамсалтай.
Замын цагдаа согтуу жолоочийг саатуулж, тээврийн хэрэгслийг журамлаж, асуудал хүндэрвэл эрүүлжүүлэх хүртэлх арга хэмжээг авах эрхтэй. Гарч болзошгүй ослоос таныг болоод бусдыг хамгаалж байгаа гэдгийг бодоод үзэхэд илүүдэхгүй. Ардчилсан нийгэмд хүний эрх өндөрт байдаг ч эргээд хүлээх үүрэг хариуцлага байдаг гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Согтуу жолооч хутга барьсан алуурчинтай ижил гэж замын цагдаа нар хэлж байна. Арга ч үгүй биз. Согтуу жолоочийн буруутай үйлдлийн улмаас гэмгүй хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох ёсгүй.
Согтуу жолооч хутга барьсан алуурчинтай ижил гэж замын цагдаа нар хэлж байна. Арга ч үгүй биз. Согтуу жолоочийн буруутай үйлдлийн улмаас гэмгүй хүн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох ёсгүй.