
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын марш тактик, тусгай бэлтгэлийн аварга салаа шалгаруулах тэмцээн энэ сарын 24-25-ны өдөр боллоо.
Албан хаагчдад бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгох, цэргийн хэргийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлж, үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор армийн марш тактикийн тэмцээнд оролцох ШШГЕГ-ын харьяа анги, алба, салбар нэгжийн тусгай бэлтгэлийн “Марш тактик”-ийн аварга салааг шалгаруулах, тэмцээний бэлтгэл, зохион байгуулалтын үйл явц, дасгал сургуулилтыг гүйцэтгэх ерөнхий аргачлал, үнэлэх журмыг тогтоох зорилготойгоор зохион байгуулагдсан тус тэмцээнд хотын бүсийн Хорих 401, 405, 407, 409, 411, 421, 427, 429, 431, 441, Цагдан Хорих 461 дүгээр ангиудаас 90 гаруй албан хаагчид оролцов.

Мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, хурд хүч сорьсон тус тэмцээнд ахмад Б.Энхбат ахлагчтай Хорих 429 дүгээр ангийн албан хаагчид 46 минут 18 секунтээр нэгдүгээрт байрт, дэслэгч Ц.Баттулга ахлагчтай Хорих 409 дүгээр ангийн албан хаагчид 51 минут 03 секунтээр хоёрдугаар байрт, ахлах дэслэгч Л.Сайнбилэг ахлагчтай Цагдан хорих 461 дүгээр ангийн албан хаагчид 52 минут 03 секунтээр гуравдугаар байрт тус тус шалгарч, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.
Тэмцээний төвийн Ерөнхий шүүгчээр хурандаа Б.Амардорж, нарийн бичгийн даргаар хурандаа Б.Нямгомбо, гараа болон барианы шүүгчээр дэд хурандаа Д.Бумбаяр, дэд хурандаа Д.Амгалан, ахмад Н.Есөн-Эрдэнэ, ахмад Г.Гансүх, саадын цэгүүдийн шүүгчээр ШШГЕГ-ын алба хаагчид ажиллажээ.




