m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.04.30 01:26
73
Аймгийн заан Н.Мустафа түрүүлэв

Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын харьяат аймгийн заан Ч.Батхуяг агсны нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу бөхчvvдийн барилдаан энэ сарын 25-нд "Аварга" БТДС лээр боллоо. Барилдааныг Цагааннуур сумын Улаанбаатар хот дахь залуучуудын зөвлөл, аймгийн заан Ч.Батхуяг агсны vр хvvхүүд, төрөл төрөгсөд нь хамтран зохион байгуулав. Барилдаанд 64 бөх хүч сорьсноос Баян-Өлгий аймгийн Дэлvvн сумын харьяат, “Алдар” спорт хороо, "Өег" гурил компанийн бөх аймгийн заан Нурланы Мустафа тvрvvлж, Цэнгэл сумын харьяат, аймгийн начин Улагпаны Береке vзvvрлэв. Их шөвгийн дөрөвт Улаанхус сумын харьяат, “Аврагч” спорт хорооны бөх, аймгийн арслан Бердмуратын Серик , Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат, аймгийн арслан Бvрнээгийн Баянманх нар тус тус шалгарлаа.