m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.01 03:34
108
Японы эмч нар зүрхний хагалгааг орон нутагт хийнэ

Төрөлхийн болоод олдмол хүнд өвчтэй хүүхдүүдэд гадаадын эмч нар хагалгаа хийж, алтан амийг нь аврах хүмүүнлэгийн ажил Монголд нэмэгдсээр байна.

Эмч нар 20 аймагт ажиллаж өнөөдрийг хүртэл 4311 хүүхдэд үзлэг оношилгоо хийж, 489 хүүхдийг эмчилжээ

Японы “Heart saving Project” ТББ-ынхан энэ ажилд гар бие оролцоод удаж байна. Тус байгууллагын зүрхний мэргэжлийн эмч нарын баг 2001 онд анх ирсэн. Жил бүр тасралтгүй ирдэг эмч нар Монголын олон зуун хүүхэд багачуудад зүрхний эмгэгийн оношилгоо эмчилгээ хийсээр байна. Алтан гарт эмч нар 20 аймагт ажиллаж өнөөдрийг хүртэл 4311 хүүхдэд үзлэг оношилгоо хийж, 489 хүүхдийг эмчилжээ. Энэ жилийн хувьд тус байгууллага төлөвлөгөөт оношилгоо эмчилгээгээ Сүхбаатар, Говьсүмбэр, Дархан-Уул аймаг, Улаанбаатар хотод дөрөв, тав, ес, арваннэгдүгээр сард хийхээр төлөвлөсөн байна. Монгол Улсад олон жил дараалан ирж ажиллаж байгаа тус эмч нарын багт УИХ-ын гишүүн Х.Баттулга тусламж үзүүлсээр иржээ.