Их Британийн угсаа залгамжлагч ханхүү Уильям хоёр дахь үрийнхээ зулайг үнэрлэлээ. Түүний гэргий, Гүнгийн ахайтан Кэйт Мидлтон өнөө өглөөний найман цаг 35 минутад эсэн мэнд амаржиж охинтой болсон байна. Бяцхан гүнж 3,7 кг жинтэй, 53 см урттай мэндэлжээ. Энэхүү баярт мэдээг Их Британийн ордны хүндэт харуул ёслол төгөлдөр олонд зарласан бөгөөд Британичууд маш их баяртай байгаа аж. Кэйтийг амаржсаны дараа тэнгисийн цэргийнхэн хүндэтгэл илэрхийлж жагсаал хийжээ. Ээж охин хоёрын бие маш сайн байгаа бөгөөд удахгүй нэрийг нь олонд зарлах гэнэ. Хунтайж Уильямын тошм хүү Жорж ирэх долоо дугаар сард хоёр ой хүрэх юм.