“Хязгааргүйн цаана” тоглолтоо толилуулсанаас хойш бие даасан тоглолтоо хийгээгүй байсан Б.Баярцэцэг энэ сарын 8-нд "Крокус эвент холл"-д орос дуунуудаас бүрдсэн эксклюзив амьд тоглолтоо толилуулах гэж байна. Энэ нь түүний орос дуунуудаас бүрдсэн хоёр дахь бие даасан тоглолт бөгөөд өмнө нь 2008 онд “Ностальгия” орос дууны бие даасан тоглолтоо үзэгчиддээ толилуулж байжээ.
Монголчуудын сэтгэлд хоногшсон орос киноны хит дуунууд, 80-90-ээд оны диско дуунууд болон дурсамж сэргээсэн, гайхалтай аялгуутай 25-н дуунаас бүрдсэн түүний “Эхо любви” тоглолт нь түүний олон талын авьяасыг нь нээсэн сонирхолтой хэлбэрээр зохион байгуулагдах аж. Өвөрмөц тайз, шинэлэг найруулга, шинэ дуунуудаас бүрдсэн энэхүү тоглолт үзэгчдийг уйдаахгүй гэнэ. Тоглолтын хөгжмийн найруулгыг Т.Пүрэвсүх, хөгжимчдөөр нь A SOUND хамтлагийнхан нь ажиллаж байна. Тоглолт дөрвөн хэсгээс бүрдэнэ. Үүнд: