m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.04 23:47
211
Жирэмсэн эмэгтэй та даатгуулсан бол тэтгэмж авах эрх үүснэ

Манай хамт олон Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос "Хүний эрх" эмхэтгэлийг та бүхэнд цувралаар танилцуулж байна. Уг цувралыг өдөр бүрийн 08.50 цагт www.mass.mn сайтаас унших боломжтой. 

Жирэмсний болон амаржсаны тэтгэмж

Заавал болон сайн дураар даатгуулагч эх дураах хоёр болзлыг хангасан тохиолдолд тэтгэмжийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй.

  • Заавал болон сайн дураар даатгуулагч эх тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд төлсөн, үүнээс сүүлийн зургаан сар нь тасралтгүй төлсөн байх.
  • Тэтгэмжийн даатгалын шимтгэл төлөх дээрх хугацааг хангасан даатгуулагч эх 196 хоног тээгээд дутуу төрүүлсэн болон үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол.

Дээрх нөхцөлийг хангаагүй даатгуулагч эхэд жирэмсний, амаржсаны тэтгэмж авах эрх  үүсэхгүй гэж ойлгоно.

Заавал даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, дунджаас 100 хувиар тооцож тэтгэмжийн даатгалын сангаас дөрвөн сарын хугацаанд олгоно.

Харин сайн дурын даатгуулагч эхийн хувьд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, орлогын дунджаас 70 хувиар тооцон мөн дөрвөн сарын хугацаанд тэтгэмжийн даатгалын сангаас олгоно.

Оршуулгын тэтгэмж

Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг нийтдээ 36 сараас доошгүй хугацаагаар төлсөн даатгуулагч ердийн өвчин,  ахуйн ослын улмаас нас барсан тохиолдолд оршуулгын тэтгэмжийг олгоно. Тэтгэмжийн хэмжээг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс тогтоодог. Харин даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан бол оршуулгын тэтгэмжийг шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүйгээр олгоно.