УИХ дахь "Шударга ёс эвсэл"-ийн бүлэг өнөөдөр хуралдсан. Энэ талаар бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээлэл өгч, сэтгүүлчдын асуултад хариуллаа.
-Б.Батцогт гишүүнийг бүлгээс гарах болсонтой холбогдуулан Нийгмийн бодлого, боловсорол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны даргын үүргээс чөлөөлөх үү?
-Одоогоор энэ асуудлыг хөндөөгүй байна. Ер нь бол "Шударга ёс эвсэл" бүлэг Ардчилсан намын бүлэгтэй хамтарсан Засгийн газар байгуулаад УИХ-дахь бүтэцийн байгууллагын удирдлагыг аль бүлэг улирдах эсэхт гэрээ хийж тохирсон зүйл бий. Үүний дагуу Аюулгүй байдал гадаад байдлын байнгын хороо, Нийгэм бодлого боловсорол соёл шинэжлэх ухааны байнгын хороо бол манай бүлэг хариуцдаг. Үүний дагуу эдгээр байнгын хороог манай бүлгийн гишүүд удирдах ёстой. Хэдийгээр Д.Батцогт гишүүн бүлгээс гарахаар болсон ч байнгын хорооны даргаас чөлөөлөх эсэх нь яригдаагүй байна. Хэрэв гишүүн өөрөө байнгын хорооны даргын ажлаа өгөх юм бол бид татгалзахгүй.
-Д.Батцогт гишүүний бүлгээс гарах хүсэлтийг УИХ-ын даргад явуулж байгаа гэсэн. Үүнийг бүлгийн нэрийн өмнөөс явуулж байгаа юмуу, эсвэл гишүүн өөрөө илгээсэн юмуу?
-УИХ-ын тухай хуулийн 26.12-оор УИХ-ын намын бүлгийн дарга тухайн бүлэгт шинэ гишүүн орсон болон гарсан тохилдолд УИХ-ын даргад мэдэгдэх учиртай. Үүнийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд мэдээллсэнээр хуулийн зохицуулалт дуусч байгаа юм.
-Х.Баттулга сайдын асуудалд "Шударга ёс эвсэл" бүлэг байр сууриа нэгтгэсэн үү?
-Бид энэ асуудлаар хуралдаагүй. Шаардлагатай гэж үзвэл хуралдана. Засгийн газрын гишүүн өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөс илүү мэдээлэлгүй байна. Байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхдээ өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хийсэн ажил, гаргасан ололт, алдаа оноог дүгнэх байх. Мэдээж гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдөл гаргасан учраас чөлөөлөөд явж таарна. Хүсэлт гаргасан албан тушаалтан бүрийг чөлөөлөхөөс илүү ажлын хариуцлагатай нь холбоотой асуудлыг хэлэлцэж байх нь зүйтэй. Ялангуяа Засгийн газрын гишүүний хувьд ажлын хариуцлагыг яриад чөлөөлөд явах ёстой гэж бодож байна. Тэгэхгүй бол чөлөөлөгдөх хүсэлт өгсөн гээд л явуулж болохгүй. Тухайн хүн өөрийнхөө хариуцсан салбарт ямар ажил хийсэн. Хөрөнгө мөнгийг хэрхэн хувиарлаж ажил хэрэг болгосноос эхлээд шалгах ёстой олон зүйл бий.
-Х.Тэмүүжин сайдын асуудалд бүлгийн гишүүд хаалттай хуралдаанаас мэдээлэл авч байр суурь нь өөрчлөгдсөн зүйл бий юу?
-Өөрчлөлт ороогүй. Бидний байр суурь хэвээр байгаа.
-Үндэсний эвслийн засгийн газар байгуулах тухай асуудалд бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ бол олонхийн санал авсан Ардчилсан намын дарга болон удирдах байгууллагын шийдвэр гаргах юм бол тэр хүрээнд шийдэж болох асуудал. Тэрнээс аль нэг гишүүний дангаараа гаргасан байр сууриар хийгдэхгүй байх.
-Хөрөнгө оруулалтын газарт хүсэлт ирүүлсэн газруудын олонхи нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулах хүсэлтэй байна гэсэн. Харин танай бүлгээс дотоодын аж ахуйн нэгж өөрсдөө баялагийнхаа эзэн нь байх тухай асуудлыг ярьж байна. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулагчийн байр суурь ямар хүрээнд байх ёстой гэсэн үг вэ?
-Зөвхөн гадны хөрөнгө оруулалтанд тулгуурлаж хөгжинө гээд гадны хэлэлцэлийг шүтэх нь буруу. Гадны хөрөнгө оруулалт хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Гагцхүү хоёр тал харилцан ашигтай байх тохиолдолд л хэрэгтэй гэж үзэж байна. Гадны хөрөнгө оруулалтад бололцоо олгох, тэд манай эдийн засгийн бусад салбарт хөрөнгө оруулаад ажллахыг бид дэмжинэ. Түүнээс дан ганц гадны хөрөнгө оруулалтаар эдийн засгаа босгоно гэсэн ийм туйлширсан үзэл байх нь буруу. Харин тэрний оронд аль болох өөрсдөө хийх хэрэгтэй. Гэхдээ үүнд ганцхан мөнгө л дутагдаад байгаа. Хэрэв мөнгөтэй байсан бол мнай компаниуд өөрсдөө хөрөнгө оруулаад дотоодддоо хөрөнгө оруулаад явах байсан. Гадаад зах зээл дээрээс мөнгө босгох, энэ бололцоог гаргаж өгөх тал руу бодлогоо чиглүүлэх нь зүйтэй. Тухайлбал, бид өмнөх нийгмийн үед Орос Улсаас 10 тэрбум төгрөгтэй тэнцэх хөрөнгийн зээл авч хот суурин газрууд болон олон бүтээн байгуулалтыг хийсэн байдаг. Хэрэв тэр үед зээл биш шууд зөвлөлтийн хөрөнгө оруулалтыг авсан бол одоо байгаа үл хөдлөх хөрөнгүүдийн 51 хувь нь оросынх байх байсан. Харин бид зээл аваад эргэн төлсөн учир энэ баялаг Монголынх болоод үлдсэн. Тиймээс аль болохоор өөрсдөө мөнгө босгоод өөрсдөө тэр баялагийнхаа эзэн байх тэр чиглэлийг барина. Түүнээс бид гадны хөрөнгө оруулалтыг эсэргүүцэж, "хадны мангаа" шиг хараад байгаа зүйл байхгүй.