Төв аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, Зөв Залуус клуб, Дэлхийн Зөн Төв ОНХХ болон Инээмсэглэл ХОУЗ-ын гишүүд хамтран “Хүүхэд хамгааллын дэлхийн долоо хоног” аяныг хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд Хүүхдийн эсрэг хүчирхийллийг тэглэе уриан дор нээлтийн арга хэмжээгээ Зуунмод хотын Мөнх-Алдрын талбайд хийжээ.
Аймгийн хүүхэд хамгааллын багийн хамтарсан үйл ажиллагаанд зарцуулдаг төсвийг нэмэгдүүлэхийг уриалав
Аян дэлхийн 97 улсад нэгэн зэрэг зохион байгуулагдсан бөгөөд тус аяны гол зорилго нь хүүхдийн хүчирхийллийг таслан зогсоож, аймгийн хүүхэд хамгааллын багийн хамтарсан үйл ажиллагаанд зарцуулдаг төсвийг нэмэгдүүлэхэд нөлөөлөх үйл ажиллагааг долоо хоногийн турш хүүхэд, залуус, төрийн албан хаагчид, орон нутгийн оролцоотой зохион байгуулж гарын үсэг зуруулах гэнэ.