Таван жилийн өмнө Дорнод аймгийн анхны сониныг “Дөл” нэрээр нь сэргээхдээ давхардсан үндэслэлээр “Хөх” гэдэг тодотгол авч үйл ажллагаагаа явуулж ирсэн юм. Сонины уугуул нэрийг бүтнээр хэрэглэх талаар Дөл сонины ахмадууд, ахмад идэвхтэн бичигчид олонтой санал гаргаж ирлээ. Энэ нь саяхан тэмдэглэсэн анхны дугаарын 70 жилийн ойгоор хүчтэй яригдсан юм.
Ер нь сонины уугуул нэрийг хэрэглэх хамгийн гол шалтгаан бол хууль эрхийн хувьд, 2013 оны 4-р сарын 09 хүртэл Монгол Улсын Оюуны Өмчийн газраас олгосон 1945 оны 2-р сарын 11-нээс хэрэглэсэн нэршил, загвар тэмдэг эзэмших эрхийн гэрчилгээгээр баталгаажиж байгаа юм.
Харин сүүлийн үед хэвлэл мэдээллийн тусгай ангилал бий болж нэрийн давхардал гарахгүй болсон тул Улсын бүртгэлийн байгууллагаас 70 жилийн түүхтэй уугуул сониныхоо хоёр дахь удаагийн хэвлэлд “Дөл” гэдэг нэршлийг хэрэглэх болсон баяртай бахархалтай явдлыг уншигч, идэвхтэн бичигч, үе үеийн ахмадууддаа уламжлахад таатай байна.
Ийнхүү Анхны дугаарынхаа 70 жилийн ойн жилд, Дэлхий хэвлэлийн эрх чөлөөний өдрийн босгон дээр “Дөл” сонин уугуул нэрээ сэргээн хэрэглэх боллоо
"Дөл" сонин уугуул нэрээ сэргээлээ