
“Масс агентлаг”-аас санаачлан хэрэгжүүлж байгаа “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл хөтөлбөрөөр бид нийслэлийн баялаг бүтээгчдийг олон нийтэд танилцуулсаар байна. Тэгвэл бид энэ удаад Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй “Монгол ташуур констракшн” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Манай улсад барилгын салбар сүүлийн жилүүдэд хурдтай хөгжиж байгаа бөгөөд үүнийгээ дагаад барилгын материал, хуурай хольцийн үйлдвэрлэлийн зах зээл эрчимтэй хөгжиж байгаа аж. Энэхүү зах зээлийн зарчмаар “Монгол ташуур констракшн” ХХК-ийнхан барилгын дотор болон гадна фасадны хар замаск, хөөсөнцрийн цавуу, плитаны чигжээс, плитаны цавуу зэргийг үйлдвэрлэн гаргадаг бөгөөд Герман технологийг монголд нутагшуулахаар зорьж ажиллаж байгаа аж. “QUELLE” хэмээх брэндийг санаачлан гаргасан тэд одоогоор есөн нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчдийн гарт хүргэдэг байна. Мөн тус компани нь дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани юм. Харин бүтээгдэхүүн нь Германы тоног төхөөрөмж, технологийн гормийн дагуу үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд өдөрт 70-90 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр юм. Ингээд тус компанийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбаатартай ярилцлаа.

-Компаниа хэзээнээс байгуулж байсан бэ. Хамгийн анх ямар бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарт хүргэж байсан бэ?
-Манай компани 2012 онд байгуулагдаж, өдийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Анх 10-аад ажилтантайгаар компаниа байгуулж, “QUELLE” брэндийг хэрэглэгчдийн гарт хүргэж байлаа. Тэр үед барилгын салбарын материалын зах зээл тийм ч их хөгжөөгүй байсан учир борлуулалт их муу байсан. Гэсэн хэдий ч шантралгүйгээр тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, импортыг орлох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэж гадагшаа чиглэсэн валютын урсгалыг хаах, ажлын байр бий болгох, татвар шимтгэл төлөх зэргээр эх орныхоо эдийн засгийн хөгжилд зохих хувь нэмрийг оруулж байгаадаа баяртай байна.


-Тоног төхөөрөмж болон түүхий эдээ хаанаас оруулж ирж байсан бэ. Гаднаас оруулж ирж байхад гааль болон татварын хөнгөлөлт эдэлж байв уу?
-Бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлж байхад тоног төхөөрөмжөө БНХАУ-аас оруулж ирсэн. Ингэхдээ гааль болон татварын хөнгөлөлт эдэлж байгаагүй. Харин сүүлд оруулж ирсэн тоног төхөөрөмждөө гаалийн татварын хөнгөлөлт эдэлсэн. Энэ нь бид үйл ажиллагааныхаа хүрээг тэлж, зах зээлд өрсөлдөж чадаж байгаа болохоор гэж бодож байна.


-Барилгын хуурай хольцийг Герман технологиор үйлдвэрлэдэг гэсэн. Ажилчдаа хэрхэн сургаж байсан бэ. Технологийн хувьд Герман чанар гэдгээ хэрхэн тодорхойлох вэ?
-БНХАУ-д Германы цавууны үйлдвэр албан ёсны эрхтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Тэр үйлдвэрт манайх ажилчдаа хоёр сарын хугацаанд сургаж авчирсан.
-Өнөөдрийн байдлаар нийт хэчнээн нэр төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн гарч хүргэж байна вэ?
-Одоогоор манайх нийт 60 гаруй ажилтантайгаар есөн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Манайхтай харьцдаг компаниуд гэвэл “Орчлон”, “Номин”, “Алтай”, “Шунхлай” констракшн зэрэг монголын барилгын хамгийн сайн гэсэн компаниудад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Хүчин чадлын хувьд, хар замаскны үйлдвэр 60-80 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Харин цагаан замаскны үйлдвэрт өдөрт 60 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой.


-Зах зээлд борлуулагдаж байгаа бүтээгдэхүүн үнийн хувьд хэр байдаг вэ. Гаднаас орж ирж буй барилгын материал, түүхий эдээс доогуур үнэтэй байж чадах уу?
-Манай компани импортыг бүтээгдэхүүнийг орлох чин эрмэлзэлтэйгээр ажилладаг. Тэгээд ч сүүлийн жилүүдэд импортоор орж ирдэг бүтээгдэхүүний тоо багассаар байгаа нь ард иргэд дотоодынхоо бүтээгдэхүүнийг худалдаж авахыг илүүд үздэг болсныг харуулж байна. Үүний хүрээнд ч улсдаа бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй жижиг, дунд үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний чанар нэмэгдсээр байгаа. Манай компани чанартай бүтээгдэхүүнийг хамгийн хямд үнээр борлуулах зорилготой. Харин үнийн хувьд гаднаас оруулж ирж байгаа түүхий эдтэй ойролцоо үнэтэй байгаа. Дээрээс нь бид хүссэн хэмжээгээр нь хүргээд өгнө.
ОХУ, Хятадаас их хэмжээгээр нь оруулж ирэхээр хатах, хатуурах, цавуулаг нь буурах гэх мэт олон сөрөг тал бий болно.


-Борлуулалтын цэгүүд хаагуур байгаа вэ. Хөдөө орон нутгаас захиалга ирэхэд хүргэж өгдөг үү?
-Боломжтой гэвэл хүргэж өгнө. Мөн Дархан, Эрдэнэт зэрэг хот суурин газруудад борлуулалтын цэг ажиллаж байгаа. Улаанбаатар хотын барилгын материал зардаг бүх дэлгүүр, захад худалдаалагдаж байна.
-Танай компанийн урдаа тавьж буй зорилт юу вэ?
-Орчин үеийн дэвшилтэт технологи, хүний хөгжлийг хослуулан экологид ээлтэй, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчийнхээ таашаалыг бүрэн хүлээж улсынхаа эдийн засагт хувь нэмрээ оруулна.



Санхүү хариуцсан захирал Г.Батзаяа
-Танай бүтээгдэхүүнийг импортоор орж ирж байгаа бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад чанарын ямар түвшинд байгаа вэ?
-Тэднээс ялгарах хэд хэдэн давуу тал бий. Жишээлбэл, Монгол Улсын “MNS 6424 : 2013” гэсэн чанарын стандартыг хангаж ажилладаг. Үүнийг Барилгын хөгжлийн төвийн лаборториуд, Стандартчилал хэмжил зүйн үндэсний төв зэрэг шинжилгээний байгууллагуудаар шинжлүүлсэн. Мөн импортын бүтээгдэхүүнүүдыг холоос тээвэрлэж ирэхэд хоргодол ихээр гардаг бөгөөд чанаргүй бүтээгдэхүүн ирсэн тохиолдолд буцаах арга байдаггүй.







Гүйцэтгэх захирал Д.Эрдэнэбаатар - 99095954
