m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.08 10:20
245
Солонгосчууд Өмнөговьд мод тарилаа

БНСУ-ын Ойн үйлчилгээний албаныхан Монголд ирээд байна. Учир нь иэд цөлжилт үүсэж болзошгүй Өмнөговь аймагт мод тарихаар ирсэн гэнэ.  Тэдний ажил өчигдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдөр Даланзадгад хотод мод тарина.

 Тус алба 2007 онд Монгол Улсын Байгаль орчны яамтай хамтран ажиллах гэрээг  байгуулж, ирэх 2016 он дуустал цөлжилт эрчимтэй явагдаж буй орон  нутгийн 3000 га газар талбайд мод тарих гэрээ үзэглэжээ.

Солонгосчууд 1946 га талбайд мод тарьсан ба энэ удаагийн мод тарих ажилд тус улсын Их Хурлын таван гишүүн болон бусад ажилтнууд оролцжээ. Харин  Монголын  талаас яамы холбогдох ажилтнууд,УИХ-ын гишүүд болон орон нутгийн иргэд оролцох юм.