m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.08 10:41
443
Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр авах эрхтэй

Манай хамт олон Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос "Хүний эрх" эмхэтгэлийг та бүхэнд цувралаар танилцуулж байна. Уг цувралыг өдөр бүрийн 08.50 цагт www.mass.mn сайтаас унших боломжтой. Хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөрийг үйлдвэрлэлийн осол,  мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 ба түүнээс дээш хувиар алдсан даатгуулагч хиймэл эрхтэн, засал эмчилгээ /протез, ортопед/ хийлгэх, тэтгэврийн даатгалын шимтгэл төлөх рашаан сувилалд эмчлүүлэхэд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр авах эрхтэй.

Зайлшгүй  шаардлагаар мэргэжлийн /гэмтлийн/ эмнэлгийн байгууллагын дүгнэлтийн дагуу засал эмчилгээ /протез, ортопед/-г гадаад оронд хийлгэхэд түүний нэг удаагийн үнийг Монгол Улсад хийдэг хиймэл эрхтэн, засал эмчилгээ /протез, ортопед/-ний жишиг үнийг баримтлан олгож болно.  Монгол Улсад хийдэг хиймэл эрхтэн, засал эмчилгээ /протез, ортопед/-ний жишиг үнийн жагсаалтыг эрүүл мэнд болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

Мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр авах эрхтэй

Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас рашаан сувилалд эмчлүүлж сувилуулбал рашаан болон мэргэжлээс шалтгаалсан өвчтөний сувилалд ирэх, очих унааны зардлыг галт тэрэг, автомашины тухайн үед мөрдөж буй тарифыг үндэслэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас жилд нэг удаа төлбөр гаргуулж болно.

Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа байнга буюу удаан хугацаагаар алдвал түүнд энэ даатгалд шимтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан тэтгэвэр, тэтгэмж олгоно.

Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь, хэмжээ, хугацааг Хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын үндэсний төвийн Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс тогтооно.