Та өглөөний цайгаа тогтмол уухыг хүсвэл доорх зургаан зөвлөмжийг хэрэгжүүлээрэй.
1. Бага хэмжээгээр эхэл
Та аажим аажмаар муу зуршлаа дарж хоолны порцоо бага багаар багасгах хэрэгтэй.
2. Хоолондоо уураг оруул
Өглөөний хоолноос 200 гр уураг авах ёстой байдаг учраас та аль болох уураг ихтэй хоол ид. Үүнд: чанасан өндөг, жимсгэнэ
3. Өглөө, өдөр, оройн хоолны завсараар хөнгөн зууш идэх
Бүхэл өдрийн турш ганцхан удаа биш таван удаа хооллох хэрэгтэй. Өглөө өндөг, жимсгэнэ идсэн бол өдрийн хоолны өмнө шинэ ногооны салатаа идэх хэрэгтэй.
4. Өглөө босдог цагаа 15 минутаар эрт болгох
Учир нь таны эрхтэн систем бүрэн сэрсэний дараа та өглөөний ундаа идэх хэрэгтэй. Аажуу тайван хооллохын тулд та өглөө сэрдэг цагаа 15 минутаар эрт болгох хэрэгтэй.
5. Өөрт тохиромжтой байдлаар ид
Өглөөний унд идэхэд ямар нэгэн дүрэм байхгүй. Харин та хоносон хоол хэзээ ч бүү ид.
6. Кофегүй өглөө
Өглөөг кофегүйгээр угт. Учир нь нэг аяга кофе-д 700 кк ичлэг байдаг, мөн зургаан халбага тостой тэнцэхүйц тос агуулсан байдаг. Таны цусанд холестрин үүсгэх аюултай.