"Real properties Ulaanbaatar" ХХК үл хөдлөх хөрөнгийн талаар хийсэн судалгаа хийдэг юм. MASS.MN сайттай хамтран үл хөдлөх хөрөнгийн мэдээллийг сар бүр олны хүртээл болгодог юм.
УЛААНБААТАР ХОТЫН ҮХХ-ИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН 04 САРЫН СУДАЛГАА
Энэ удаагийн тайланд энэ оны IV сарын Улаанбаатар хотын үл хөдлөх хөрөнгийн худалдах үнийн ханшийн мэдээг тусгасан бөгөөд судалгааны зорилго нь шинэ орон сууцны төслүүдийн байршил борлуулалт хийж буй үнэ, хуучин орон сууцны үнийн мэдээлэл болон оффис, хаусын барилгын арилжаанд орж буй мэдээллийг үнэн зөв, бодитой гаргахад оршино.
Судалгаанд Улаанбаатар хотод зарагдаж буй хуучин орон сууцны мэдээлэл, шинэ орон сууцны төсөл хэрэгжүүлж буй 191барилга, оффисын барилга болон хаусын ханшийн мэдээг ангилан мөн хуучин болон шинэ орон сууцны үнэнд нөлөөлж буй хүчин зүйлийг тооцон гаргалаа.
Мөн орон сууцны зах зээлийг шинэ орон сууц/ төсөл/ болон хуучин орон сууц гэсэн төлвөөр хоёр ангилж , хуучин орон сууцны үнийг дундаж үнээр болон барилгын хийцээр ангилж, мөн ашиглалтанд орсон оноор нь хоёр ангилж 2000 он хүртэлх, 2000 оноос хойшхи гэж үнийг ялгаатай гаргасан нь хуучин орон сууцны хэмжээг тооцох аргачлалын хувьд зөрүүтэй байдлыг ялган салгаж, орон сууцны үнэ ханшийг гаргахыг зорьсон бөгөөд бусад үзүүлэлтийг мөн тусган гаргасан болно.
Мэдээллийн албан ёсны эх сурвалж ашигласнаас гадна өөрийн цуглуулсан мэдээллийг хавсаргасан болно.
ХУУЧИН ОРОН СУУЦНЫ ХАНШИЙН МЭДЭЭ
УБ хотын хэмжээнд бидний бүртгэснээр хотын төвийн 6 дүүрэгт нийт 2462 орон сууц байгаагаас 04 сарын байдлаар судалгаандаа нийт 238 орон сууцны борлуулах зарын мэдээлэл цуглуулан анализ хийж үзлээ. УБ хотын нийт орон сууцыг дүүргээр ангилж харвал:
Нийт орон сууцны барилгын 55 хувийг БГД болон БЗД-ийн орон сууц эзэлж байна. БГД-ийн орон сууцны барилга 28 хувь эзэлж байгаа нь тус дүүрэгт хамгийн их орон сууц байдаг нь харагдаж байна. Энэ хэмжээгээрээ энэ хоёр дүүргээс хамгийн олон орон сууц арилжаанд ордог бөгөөд энэ сарын тухайд өөрийн мэдээллийн бааз буюу хаус молл-д бүртгэлтэй байгаа байрны тоогоор харууллаа.