Уул уурхайн яам, ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуультай геологи, уул уурхайн салбарын сургалт, судалгаа, эрдэм шинжилгээ, олон нийтэд хандсан ажил зохион байгуулах, мэргэжил арга зүйн болон бодлогын дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичигт Уул уурхайн яамыг төлөөлж тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Артаг, ШУТИС-ийн геологи, уул уурхайн сургуулийн захирал Б.Чинзориг нар гарын үсэг зурсан байна.