Гарц: 4 порц
Бэлтгэх хугацаа: 15-20 минут
Болгох хугацаа: 10-15 минут
Орц:
1л луувангийн шүүс
2 ширхэг чихэрлэг төмс / арилгаж 2 см хэмжээтэй зүссэн/
400 мл лаазалсан вандуй
4 ширхэг жижиг зүсэм кокос
1х/х цагаан гаа
1 ширхэг сармисны хумс, /сайтар хэрчсэн/
2 ширхэг ганганы навч, /сайтар хэрчсэн/
Нэг том атга бууцай, угааж ишнээс нь салгасан байх
Тослог багатай зөөхий эсвэл тараг
Дунд зэргийн тогоонд луувангийн шүүсээ хийж буцалгана. Дээр нь амтат төмс, вандуй, кокос, цагаан гаа, сармис болон ганганы навчаа нэмж өгнө. Бууцайгаа хоолоо болгохоос 5 минутын өмнө хэрчиж хийнэ. Зөөлөрч гүйцэт болсон чихэрлэг төмс, вандуйг төмс нухагчаар нухаж бяцална. (өтгөн шингэн байдлаас хамаарч луувангийн шүүс нэмж болно). Дээр нь зөөхий эсвэл тараг дусааж бэлэн болгоно.