Бүрмэл шарсан тахиа :
Энэ их амттай бас хийхэд ч амар. Яг л KFC шиг .
Орц :
9ш тахианы мөч
1 өндөг
350мл сүү
Гурил
Цайны халбага давс , перц
Давс , перц , өндөг , сүүгээ хамтад нь холино .
Энэ зуурмагандаа мөчнүүдээ хийгээд хэсэг байлгана . Дараа нь мөчнүүдээ гурилаар сайн бүрээд хав халуун тосонд шарна . *Тогоон дотор их тосонд шарвал илүү зүгээр*
Ингээд л бэлэн болно. Сайхан зооглоорой