“Масс агентлаг”-аас санаачлан хэрэгжүүлж буй “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл, хөтөлбөрийн хүрээнд байгуулагдсан "Баялаг бүтээгчдийг дэмжих" холбооны гишүүд нэмэгдсээр байна. Энэхүү холбоонд элсэхийг хүссэн хүн бүрт үүд хаалга нь нээлттэй байгаа ба бүхий л салбарын төлөөллүүд гишүүнээр элсэх байгаа бүрэн боломжтой юм. Мөн үүний хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд сумын 30 гаруй иргэн, аж ахуйн нэгж холбоонд нэгдсэн юм.
Сайншанд сумын Засаг дарга Б.Батбаяр
-Сайншанд сум энэ оныг “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарлажээ. Үүний хүрээнд “Масс агентлаг”-ийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөлтэй хамтран ажиллах нь. Энэ талаар тодруулбал?
-Сайншанд сумын Тамгын газар жил бүр сумынхаа нөхцөл байдалд тулгуурлан зорилгоо тодорхойлж, уриалга гаргадаг. Ноднин “Аялал жуулчлалыг дэмжих жил” хэмээн зарлаж байсан бол энэ жилийг “Баялаг бүтээгчдийг дэмжих жил” болгон зарлалаа. Үүний дараа “Масс агентлаг”-ийн санаачлан хэрэгжүүлж байгаа “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төсөл улс орон даяар баялаг бүтээж буй жижиг, дунд үйлдвэрлэгчдийг сурталчлан таниулж байгааг мэдсэн. Тиймээс энэхүү хоёр зорилгыг нэг болгож, хэдийгээр өмнө нь Дорноговь аймагт ирж баялаг бүтээгчдийг сурталчилаад явсан ч гэсэн дахин урьж хамтран ажиллах санамж бичгийг үйлдлээ.
-Санамж бичгийн хүрээнд ямар ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна вэ?
-Эхний ээлжинд “Баялаг бүтээгчдийг дэмжих” холбоо-нд гишүүдээ элсүүллээ. Энэхүү холбоонд элссэнээр улс орон даяар бүтээгдэхүүнээ сурталчилж, тэдэнд тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг төр засагт уламжилж өгөх боломж бүрдэнэ гэж бодож байна.
ETVHD телевизийн захирал, “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн удирдагч Т.Ганзул
-“Баялаг бүтээгчдийг дэмжих” холбоонд гишүүд шинээр элссээр байна. Одоогийн байдлаар холбоо хэдэн гишүүнтэй болоод байна вэ?
-“Баялаг бүтээгчдийг дэмжих” холбоонд гишүүнээр элсэх нь хүн бүрт нээлттэй. Өөрөөр хэлбэл, жижиг, дунд үйлдвэрлэгчид болон үйлдвэрлэл эрхлэхээр зорьж буй иргэд ч хамрагдаж байгаа. Одоогийн байдлаар холбоонд 500 гаруй иргэн элссэн. Үүнд дийлэнх нь үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд багтсан. Тэдэнд нэгдэж төр засагт дуу хоолойгоо хүргэх шаардлага тулгарч байгаа. Өнөөдрийн хувьд “Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн баг Сайншанд суманд ажиллаж байгааг дуулаад сайн дураараа ирж элсэж байгаад талархаж байна. Үүнд Сайншандын баялаг бүтээгчид үүнд их ач холбогдол өгч байгаа нь харагдаж байгаа юм.
“Дэвжих өргөө” цехийн дарга Т.Хандсүрэн
-“Баялаг бүтээгчдийг дэмжих” холбоонд гишүүнээр элслээ. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Үгүй, огт элсэж байгаагүй. Ижил үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагуудтай танилцаж, туршлага судлах, бие биенээ дэмжиж ажиллах боломжтой болсонд баяртай байна. Мөн гурилынхаа цехийг өргөжүүлэх, тулгамдаж байгаа асуудлуудаа саад бэрхшээлгүй төр засагт хүргэх байх гэж бодож байна.
“Хос буян ундраа” үйлдвэрийн захирал Б.Тэгшмандал
-“Баялаг бүтээгчдийг дэмжих” холбооны албан ёсны гишүүн боллоо. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Юуны өмнө ийм боломж олгосон “Масс агентлаг”-ийн хамт олон болон Сайншанд сумын удирдлагуудад талархаж байгаагаа хэлмээр байна. Үнэхээр бидэнд тулгамдаж байгаа асуудлын нэг мөн. Өмнө нь бидний талд зогсох байгууллага огт байгаагүй. Бидэнд төр засгийн дэмжлэг их хэрэгтэй байдаг. Наад зах нь тоног төхөөрөмжөө гаднаас оруулж ирье гэхээр гаалийн татвараас эхлээд хүндрэл бэрхшээл бишгүйдээ л гардаг.
“Өлзий утас” цехийн дарга Ш.Тогтохсүрэн
-“Баялаг бүтээгчдийг дэмжих” холбооны давуу талыг хэрхэн дүгнэж байна вэ?
-Би гэртээ хувиараа гар хийцийн хатгамал хийдэг. Үүнийг 1993 оноос хойш тасралтгүй хийж ирлээ. Холбооны удирдлагууд хүн бүрийг голохгүйгээр гишүүн болгон элсүүлж байгаад их баяртай байна. Төр засгаас хэрэгжүүлж буй дэмжлэг тусламжийг эзэнд нь хүргэж чадаж байна уу үгүй юу, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулахад тулгамдаж байгаа асуудал байна уу, биднийг хэрхэн дэмжиж өгөх вэ гэдэгт хяналт тавьж ажиллах байх.
“Саруул цонх” ХХК-ийн захирал Н.Буянбат
-Хэзээнээс эхлэн үйл ажиллагаагаа явуулсан бэ. Танайд тулгамдаж буй асуудал бий юу?
-2003 оноос вакум цонхны чиглэлээр үйлдвэрлэл эрхэлж байна. Тулгамдаж байгаа асуудлын хувьд бараг л алга даа. Үйл ажиллагааг маань сумын удирдлагуудаас маш сайн дэмжиж өгдөг. Түүний ачаар үйлдвэрлэл маань өргөжин тэлж, бүтээгдэхүүний нэр төрөл ч олширсон.
Энэхүү холбооны хувьд баялаг бүтээгчид бидний төрд хүргэх дуу хоолой болж чадна гэдэгт итгэлтэй байна. Гишүүн болсондоо маш их баяртай байна.
“Өндөр хөх арслан” бүлгийн ахлагч Н.Мөнх-Отгон
-Ямар чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг вэ?
-Би “Өндөр хөх арслан” бүлгийн ахлагч, сийлбэрчин. Үйл ажиллагаагаа 2012 оноос эхэлсэн. Харин 2006 онд мужааны чиглэлээр суралцаж төгсөөд, ганцаараа сийлбэр хийдэг байсан.
-“Баялаг бүтээгчдийг дэмжих” холбоонд элслээ. Энэхүү холбоонд элсэхийн давуу талыг хэрхэн тодорхойлж байна вэ?
-Их үр дүнтэй ажил болж байна гэж бодож байгаа. Учир нь биднийг төлөөлөх төрийн бус байгууллага өмнө нь байдаггүй байсан. Миний хувьд мужааны чиглэлээр урлан байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Одоохондоо аймаг, сумдынхаа удирдлагуудад газрынх нь асуудлыг шийдэж өгөөч гэсэн хүсэлт тавьсан.