m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.16 09:40
5378
Чихэрлэг соустай тахиа хийх арга

Бэлтгэх материал

Тахианы гуя -850гр 
Гурил-30гр
Крахмал-20гр
Давс-өөрөө тааруулад
Өндөг-1ш
Өөрөө хүссэн амтлагчаа нэмж болно. 
Соус:
Элсэн чихэр-3а.х
Зөгийн бал-3а.х
Кэтчуп-6а.х
Күчүжан-3а.х
Гүзээлзгэнийн вариан-3а.х
Гүнждийн үр


1.Тахианы гуяаа шулаад давс болон перец өөрийн хүссэн амтлагчаараа амтлаад гурил , крахмал, өндгөө дээрээс нь хийж базаад сайн халсан тосонд 15 минут шарна.
2. Хайруулын тавганд жаахан тос хийж халаагаад дээрээс нь соусныхаа материалуудыг хийж халаана.
3. Тахианы мах болон соусаа холиод бэлэн болно.