m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.18 00:07
174
"Уорриорз", "Рокитс" Өрнөд бүсийн аваргын төлөө тоглоно

NBA-гийн Өрнөд бүсийн аваргын төлөө тоглох багууд тодорлоо. 20 жилийн өмнө Хаким Олажьювон тэргүүтэй  "Рокитс"-чууд "Финикс Санз"-д 3:1 харьцаатай хожигдож байгаад дараалан гурван тоглолтонд хожиж тухайн жилээ аварга болж байсан юм. Тэгвэл Док Риверсийн залуусын 3:1-ээр тэргүүлж байсныг "Пуужингууд"-ын Д.Ховард, Ж.Харден, Ж.Смит нарын гайхалтай тэмцэлийн ачаар эргэн ирж чадлаа.

"Уорриорз" цувралын зургаан тоглолтод "Гриззлис"-ийг буулгаж авсанаар 1974-1975 оны улиралд бүсийн аварга болж байсан амжилтаа давтахад ойртлоо. Ингээд "Уорриоз"-"Рокитс" Өрнөд бүсийн аваргын төлөө учраа таарлаа.        

“Хьюстон Рокитс”- “Лос-Анжелес Клипперс” 113:100 (28:21, 28:25, 29:22, 28:32)

\Цувралын харьцаа 4:3\

ЛАК: Д.Жордан 16+17 самбар, Б.Гриффин 27+11 самбар, А.Риверс 8, К.Пол 26+10 дамжуулалт,  Ж.Кроуфорд 17, Ж.Реддик 10,

ХР: Т.Ариза 22+7 самбар, Ж.Харден 31+7 самбар+7 дамжуулалт, Ж.Терри 16, Д.Ховард 16+15 самбар, Т.Жонс 16+5 самбар, К.Бревер 11, Ж.Смит 15,

Голден Стэйт Уорриорз”-Мемфис Гриззлис” 108:95 (32:19, 26:30, 18:19, 32:27)

Цувралын харьцаа 4:2

ГСУ: Карри 32+6 самбар+10 дамжуулалт,  К.Томпсон 20+8самбар, Х.Барнс 13, А.Игудала 9, Д.Грийн 16+12  

МГ: З.Рэндольф 15+6 самбар, М.Газол 21+15 самбар, К.Лее 12, М.Конли 11+9 дамжуулалт, Ж.Грийн 10, В.Картер 16

 
 
"Уорриорз", "Рокитс" Өрнөд бүсийн аваргын төлөө тоглоно