Монголд анх удаа барагшуныг шингэн байдлаар бүх насны хүмүүс ууж болох биологийн нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр ШУА Биологийн хүрээлэнтэй хамтран үйлдвэрлэж байна. Барагшун нь найрлагандаа 40 орчим макро, микро элемент, эрдэс бодис, амин хүчил, уурагт нэгдлүүд, олон төрлийн витаминууд агуулдаг. Япон улсын эрдэмтдийн судалгаагаар гүүний саам болон барагшунд л ийм олон төрлийн эрдэс бодис, амин хүчлүүд нэг дор агуулагддаг болохыг тогтоожээ.