
Монголбанкны энэ сарын 19-ний өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1940.0-1944.0 төгрөгийн ханшаар 5.5 сая ам.доллар худалдах санал ирүүлж, Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй болно. Юанийн дуудлага худалдаагаар санал ирээгүй. Энэ нь манай улсын гадаад валютын дотоодын захын эрэлт, нийлүүлэлт тогтвортой байгаагаас үүдэлтэй гэж шинжээчид үзжээ. Гэвч манайд орж ирэх гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй байгаагаас болж төлбөрийн тэнцлийн алдагдалд орж байгаа гэдгийг нь мөн адил онцолж байгаа аж.
40.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулав
Харин тус өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр арилжааны банкууд 40.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл, 35.9 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулжээ.
