Дайны эрсдэлийн даатгал нэрээр их хэмжээний мөнгө угаасан хэрэгт МИАТ-ын нэр бүхий албан тушаалтнуудыг ялласан. Хэргийг дахин сануулбал Ч.Хоролсүрэн нар нь бусадтай бүлэглэн 2008 оны наймдугаар сарын 06-ны өдөр электрон тийзийн дэмжлэг төлбөр гэх нэрээр МИАТ ТӨХК-иас 297,000 ам.долларыг БНХАУ-ын засаг захиргааны тусгай бүс Хонг Конгийн нэр бүхий компанийн данс руу удаа дараагийн үйлдлээр шилжүүлж байсан. Дээрх мөнгийг Монгол Улсын Голомт банкинд дахь иргэн Н.Гантөмөр,О.Тамирын нарын дансуудаар буцаан шилжүүлэн авч ашигласан үйлдэлд Цагдаагийн Ерөнхий газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс 2013 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.