m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.22 08:34
247
Халуун шоколадыг олон янзаар хийж сурцгаая

Эзэгтэй та бүхэндээ нэгэн гэр бүлийнхэндээ хийж өгч баярлуулах таван төрлийн халуун шоколад хийх жорыг танилцуулж байна. 

Франц маягийн ваниллтай халуун шоколад

Орц

1 аяга сүү

1 хоолны халбага какао

1 цайны халбага элсэн чихэр

1 цайны халбага ванилын сахар

Чимэглэл болгон хийх цөцгийтэй крем

Хийх арга

Эхлээд сүүгээ уух хэмжээндээ бүлээсгэнэ. Печинд 2-3 минут байлгахад болно. Дараа нь какао, элсэн чихэр, ванилын сахар зэргээ бүгдийг нь хийж сайтар хутгаад хамгийн сүүлд нь бэлдсэн кремээ дээр нь цацаж чимэглээд л бэлэн болно.

Давсалсан иристэй халуун шоколад

Орц / 8 хүний/

Хагас аяга сахар буюу 100 гр сахар

50 гр лемоны шүүс. Дэлгүүрт зарагддаг шүүс байж болно

500 гр тасалгааны температурт байлгасан тослоггүй сүү

8 хумс сүүтэй шоколад

2 хумс хар шоколад

Давс

Ирисний соус, чимэглэх крем

Хийх арга

Сүүгээ буцалгалгүйгээр зөөлөн гал дээр бүлээсгэж байх хоорондоо хар болон сүүтэй шоколадаа хэрчиж хийж сайтар уусгана. Дараа нь 100 гр элсэн чихрээ, лемоны шүүстэйгээ холиод сайтар зуурна. Ингээд бүлээссэн сүүндээ хийж хутгаад бэлэн болсон халуун шоколадан дээрээ кремээ хийж, ирисийн соусаа цацаад бэлэн болно. Хамгийн сүүлд нь чимх давс дээр нь цацаарай.

Baileys –тэй халуун шоколад

Орц

3 аяга сүү буюу 600 гр сүү

150 гр шоколад эсвэл какао байж болно

50 гр Baileys

Хийх арга

Ирландчууд ихээр бэлтгэн уудаг энэ халуун шоколаднаас та салж чадахгүй л болов уу. Сүүгээ зөөлөн гал дээр буцалгаж байх хоорондоо сайтар жижиглэсэн шоколадаа хийж хутгана. Бараг буцлан бэлэн болохын алдад 50 гр Baileys-ээ хийгээд бэлэн болно.

Шоколадны кремтэй халуун шоколад

Орц

1 аяга сүү

1 хоолны халбага шоколадны крем

1 хоолны халбага какао

Чимх давс

10 гр самар

Ванил хийж болно

Хийх арга

1 аяга халуун сүүндээ какао, шоколадны кремээ хийж сайтар хутгаад чимх давс, жижиглэсэн самраараа амтлана. Самраа маш сайн жижиглэх хэрэгтэй шүү.

Итали маягийн халуун ногоотой шоколад

Орц

1 аяга сүү

1 хоолны халбага какао

1 цайны халбага элсэн чихэр

1 цайны халбага ванилын сахар

Чимэглэл болгон хийх цөцгийтэй крем

1 чимх перец

Хийх арга

Эхлээд сүүгээ уух хэмжээндээ бүлээсгэнэ. Дараа нь какао, элсэн чихэр, ванилын сахар зэргээ бүгдийг нь хийж сайтар хутгаад хамгийн сүүлд нь бэлдсэн кремээ дээр нь цацаж чимэглээд л бэлэн болно. Хамгийн сүүлд нь хэрэглэх хэмжээгээрээ перец хийгээд сайтар халаана.