m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.23 11:58
88
"Үндэсний Цом-2015" амжилттай өндөрлөлөө

МУ-ын Ерөнхийлөгчийн ивээл доор хөлбөмбөгийг хөдөө орон нутагт хөгжүүлэх бодлогын хүрээнд 21 аймгийн аварга шалгаруулах "Үндэсний Цом-2015" тэмцээний шигшээ тоглолтууд амжилттай явагдаж өнөөдөр аваргаа тодрууллаа. 
Хүрэл медалийн төлөө энэ жилийн Үндэсний цомын шигшээ тоглолтын нээлтийн тоглолтод учраа таарсан "Дархан-Уул", "Дорнод" аймгууд өрсөлдөж 3:1 харьцаагаар Дорнод аймгийн шигшээ баг хүрэл медалийн эзэд боллоо. Дорнод аймгийн шигшээ баг 2013 онд Үндэсний Цомын тэмцээний анхны ялагч болж байсан түүхтэй.

III байр "Дорнод" аймаг

Дэд байр Д.Лхүмбэнгарав дасгалжуулагчтай​ "Увс" аймгийн шигшээ баг

Аваргын алтан медалийн төлөө "Увс", "Сэлэнгэ" аймгийн шигшээ багууд хүч үзэн 2:1 харьцаагаар Сэлэнгэ аймаг энэ жилийн аваргын алтан медаль, үндэсний цомын эзэд боллоо.

Тэргүүн байр "Сэлэнгэ" аймгийн шигшээ баг

 

"Үндэсний Цом-2015" амжилттай өндөрлөлөө