m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.13 05:46
174
Завхан аймгийн аялал жуулчлалын зөвлөгөөн боллоо

Завхан аймгийн ЗДТГ, ССАЖГ, Отгонтэнгэр аялал жуулчлалын холбоотой хамтран Завхан аймгийн аялалын чиг хандлага  сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулжээ.

Уг зөвлөгөөнд аймгийн хэмжээнд аялал жуулчлал эрхэлдэг үйлчилгээний байгууллагууд , ЗДТГ-ын удирдлагууд,  23 сумын засаг дарга нар оролцсон байна.

Зөвлөгөөний үеэр Байгаль орчны газар,  Отгон Тэнгэр , Хяргас нуур Завхан голын захиргаанаас АЖ-ын хууль тогтоол, тусгай хамгаалалтанд орших нутаг дэвсгэрт  аялал жуулчлал эрхлэх журмын тухай  илтгэлүүд тавьсан аж.

Аймгийн ИТХ, ХБХ-ээр дамжуулан аймгийн стратеги, төлөвлөгөө, аялал жуулчлалын маршрут, зам дагуу тохижилт, Отгон Тэнгэр ууланд аялал жуулчлал хөгжүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэн дээрх ажлуудыг хийхээр шийдвэрлэжээ.