m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.25 06:28
167
Хууль бусаар согоо агнажээ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт согоо ачиж явж байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Мэдээллийн дагуу шалгахад Чингэлтэй дүүргийн наймдугаар хороонд оршин суух 26 настай О гэгч бусадтай бүлэглэн "Lexus-570" маркийн автомашинтайгаар Төв аймгийн Эрдэнэ сумын нутгаас хоёр согоо агнан тээвэрлэж явжээ.

Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Эд мөрийн баримтаар АНУ үйлдвэрлэсэн "Sawage" маркийн бууг хураан авчээ.