Өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд Бурхан багшийн мэндэлсэн өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотой хурал болж, Гандантэгчэнлин хийдийн олон нийттэй харилцах албаны дарга С.Даваапүрэв, ажилтан Ж.Одгарьд, Нийслэлийн аялал жуулчлалын газрын ахлах мэргэжилтэн М.Баасандорж, Бакула Ринбүүчи сангийн тэргүүн Ц.Шимэнбаатар, Гурван эрдэнэ сүсэгтний холбооны дэд тэргүүн Д.Саруулбуян нар мэдээлэл хийлээ.
Бурхан Буддагийн эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл явдал давхцдаг Их дүйчин өдрийг Бурханы шашин дэлгэрсэн газар оронд тэмдэглэн өнгөрүүлдэг. зургаадугаар сарын 2-ны өдөр болох Их Дүйчин өдрийг Гандантэгчэнлин хийд, бурханы шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, төвүүд хамтран Бурхан багшийн их дүйчин өдрийн баяр болгон хоёр дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Бурхан багшийн их дүйчин өдрийн баяр өглөөний 05.30 минутаас Тэгчин Сожин буюу нэг өдрийн сахил өгөх үйл ажиллагаагаар эхлэж бүтэн өдрийн турш үргэлжилнэ.
-Төв гандан дээр тавдугаар сарын 21-нээс зургаадугаар сарын 21 хүртэл, бүтэн сарын турш Маань хөгжөөх буяны арга хэмжээ,
-Түлэнхийн төвд нэн шаардлагатай судас харагч аппарат бэлэглэн хүмүүнлэгийн үйл ажиллагаа явуулна.
-Бурхан багшийн гурван гол үйл явдлыг харуулсан сэрэг дүрийг залсан хүндэтгэлийн жагсаалыг тавдугаар сарын 31 нд 14.00-21.00 цагийн хооронд хоёр дахь жилдээ зохион байгуулж байна.
-Дарь эхийн ачлал-Хүүхдийн баяр. Бүжинлхам бурханыг тахих ёслол, хүүхдүүдэд зориулсан урлагын тоглолт, уралдаан тэмцээнийг зургаадугаар сарын 1-нд 12.00-14.00 цагт
Бурхан багшийн их дүйчэн өдрийн баярын жагсаал болно