m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.05.29 05:30
115
Л.Болд гишүүн эмэгтэйчүүдтэй хүний эрхийн асуудлаар ярилцлаа

Монголын томоохон төрийн бус байгууллагын төлөөлөл болсон бүсгүйчүүдтэй УИХ-ын гишүүн Л.Болд уулзаж, хүний эрхийн асуудлыг хөндөн  ярилцжээ.

Монгол улс Хүний эрхийн тайланд хангалттай дүн авч чадаагүй. Иймд Төрөөс энэхүү асуудлыг анхааралдаа авах шаардлагатай байгааг тэд онцлов. Түүнчлэн хүний эрхийг хамгаалах бодлогоос улам ухарч байгаа жишээнүүдийг ч хөндөн ярилцсан байна. Тухайлбал, 108.000 хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн асуудлыг Төр анхааралдаа авах хэрэгтэй байгааг энэ үеэр дуулгалаа.  

Сүүлийн жилүүдэд хууль тогтоогчид хүний эрхийн талаар ихэд ярих болсон.   Гэсэн ч зөвхөн яриад өнгөрөх биш хэрэгжүүлэх тал дээр өөрийн хувь нэмрээ оруулдаг байхыг ард түмэн хүсэж буй. Мэдээж энэ асуудлыг зөвхөн албаны ширээний ард бус, энгийн орчинд чөлөөтэй ярилцаж, нэгнээ сонсдог байх нь илүү сэтгэлд ойр тусна. Тиймээс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  ТББ-уудынхаа бодол санааг сонсох нь зүйтэй юм. Энэ хүрээнд  “Монфермент”,  “Өөрчлөлтийн төлөөх залуу эмэгтэйчүүдийн клуб”, “Монгол Эмнести Интернэшнл”, “Нээлттэй Нийгэм Форум”, “Хүүхдийн Эрх Хамгаалал Төв”, “Түгээмэл Хөгжил Төв”, “Монголын Эрэгтэйчүүдийн холбоо”-ны төлөөллүүдтэй УИХ-ын гишүүн Л.Болд уулзжээ.

Бодлогын түвшинд өнөөдөр  хууль зүйн салбарын шинэчлэл хийгдэж байгаа. Гэсэн ч  нэг сайд гарч ирээд дахин шинэчлэл ярьдаг нь заримдаа хүний эрхийг хамгаалах бодлогоос ухарч байна гэж тэд хэллээ. Тухайлбал гэрч, хохирогчийг хамгаалах тогтолцоог хэвээр хадгалан үлдээх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн байна.  Мөн энэ үеэр Тахарын албыг татан буулгаж,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэдэлд шилжүүлэх нь “ухарсан шинэчлэл” болж байгааг мөн хөнджээ. Энэ нь  гэрч, хохирогч  шүүхийн шийдвэр гарсаны дараа л хамгаалалтад орох боломжтой болно.  Харин өмнө нь гарах эрсдлээс хэрхэн хамгаалах эсэх нь эргээд тодорхойгүй болж байгааг чимээгүй хараад сууж болохгүй хэмээн сануулж байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүн Л.Болдыг  хүний эрхийн төлөө олон улсын байгууллагын салбарыг Монголын ардчилсан хувьсгалын дараа анх санаачлан байгуулж байсан хүний хувиар уулзаж байгаад нь баярлаж буйгаа илэрхийлэв.

Мөн эмэгтэйчүүдийн төлөөлөл  “Гэр бүлийн хүчирхийлэл, хүчингийн хэрэг гэх мэт тодорхой төрлийн гэмт хэрэгт “цаазаар авах ял”-ыг дэмжих хандлага нийгэмд байна. Тиймээс залуусын хандлагыг өөрчилж, түүнийг халах нөлөөллийн ажлыг хийх шаардлагатай байна” гэж зөвлөлджээ.  Гэхдээ гэр бүлийн орчинд үйлдэгдэж байгаа насанд хүрээгүй хүүхдийн хүчирхийлэл, эмэгтэйчүүдийг хамарч байгаа харгис хэрцгий үйлдэл нь нийгмийн сэтгэл зүйг цочроосон гэмт хэргийн эсрэг нөлөөллийн ажил явуулах хэрэгтэй гэлээ.  Тухайлбал, дөрвөн настай охин  төрсөн эцэг  болон хойд эхийнхээ хүчирхийлэлд амь насаа алдсан хэрэг гарч, нийгмийн сэтгэл зүйг хүүхдийн хүчирхийллийн эсрэг хандуулсан. Тиймдээ ч энэхүү аймшигт хэрэгт эмгэнэн гашуудсан ард түмэн төв талбайд цуглаж зул өргөн, буян үйлдсэн билээ.  Энэ бүгдээс харахад  хүний эрхийг хамгаалах чиглэлд монголчууд нэгдэх хандлагатай байгаагийн илрэл болов уу. Тиймээс цаашид Иргэний нийгмийн байгууллагууд дуу хоолойгоо нэгтгэж оролцох хэрэгтэйг УИХ-ын гишүүн Болд сануулав.  

Угтаа иргэний нийгмийн байгууллагынхан олон нийтийн сүлжээг ашиглан нөлөөллийн ажлууд хийж байгаа харагддаг.  Тухайлбал, Олон нийтийн сүлжээгээр шүүмжлэгчид. Өмнөх Засгийн газраас Иргэний нийгмийн байгууллагуудыг дэмжих бодлого батлагдсан боловч чимээгүй болсон. Энэ ажлыг залгамжлуулах санаачилга хэрэгтэй байна. Нийтийн эрх ашгийг хамгаалах стратегийн өмгөөлөл буюу нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй болгож, асуудлыг бүрэн орхигдуулаад байгааг учирлажээ.