m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.05.13 10:03
2851
Хүү юу, охин уу?

Жирэмсэн болсон эмэгтэй хамгийн түрүүнд ямар хүүхэдтэй болох бол гэж бодож эхэлдэг. Ялангуяа залуу хосууд анхны хүүхэд нь хүү байх уу? Охин байх уу? гэдэг талаар цаг үргэлж ярьж, шинэ хүнийг төрөх цагийг тэсч ядан хүлээдэг. Тэгвэл Францын эмч нар олон жилийн судалгааныхаа үр дүнд айл гэрт ямар шинэ хүн төрөх нь ирээдүйн эцэг эхийн ямар хоол унд хэрэглэж байгаагаас ихээхэн шалтгаалдаг болохыг олж тогтоожээ. Ирээдүйн хүүхдийнхээ хүйсийг сонгох гэсэн хүмүүс шинэ аргыг туршиж үзэхэд 80 хувийн магадлалтай байжээ. Энэ арга нь хүний биед ямар ч хорт дагавар нөлөөгүйгээрээ онцлог. Хүүхдийн хүйс жирэмсний эхний зургаан долоо хоногт тодорхойлогдож бүрэлддэг тул яг тэр үед нь болон, үр тогтохоос өмнөх хоёр долоо хоногийн өмнөөс эхнэр нөхөр хоёр хоолны тусгай дэглэм баримтлах хэрэгтэй. Мөн жирэмсэлснээс хойш 6-7 хоног ирээдүйн ээж доорхи хоолны дэглэмийг сахих хэрэгтэй.

Эрэгтэй хүүхэд төрүүлэхийн тулд юу идвэл зохилтой вэ?

Ундны зүйл – Цай, дарс, кофе, жимсний шүүс, содтой болон рашаан ус ууна. Бүх төрлийн махтай хоол болон хиаман бүтээгдэхүүн хэрэглэж болно. Мөн бүх төрлийн загасан бүтээгдэхүүн идэж болохоос гадна, өндөгнөөс зөвхөн цагааныг нь салгаж хэрэглэнэ. Төрөл бүрийн гурилан жигнэмэг, будаа хүнсэндээ хэрэглэж, төмс, мөөг, цагаан шош, вандуй зэргийг ямар ч аргаар боловсруулж  хэрэглэж болно. Бүх төрлийн жимс, жимсгэнэ хэрэглэнэ. Ялангуяа чий жимс, гадил, гүйлс, амтат жүрж, тоор ахиухан идэж, хатаасан чавга, чангаанз, нандин чавга тогтмол идэж ууж байвал сайн. Харин сүү болон сүүн бүтээгдэхүүн, кальци агуулсан рашаан ус, өндөгтэй гурилан бүтээгдэхүүн, өрмөнцөр \вафли\ сүүтэй шоколад зэргийг хэрэглэхгүй байх хэрэгтэй. Аль болохоор давс чангатай хоол хэрэглэх хэрэгтэй. Лаазалсан нөөшилсөн хүнс, исгэгч дрож хэрэглэхээс айх хэрэггүй.

Эмэгтэй хүүхэд төрүүлэхийн тулд юу идвэл кохилтой вэ?

Охин хүүхэдтэй болохыг хүсч байгаа эцэг эхчүүд кофе, цай, шоколад, какао, кальци агуулсан рашаан ус, ундандаа хэрэглэж, махан бүтээгдэхүүн хэрэглэхээ жаахан хязгаарлавал зохино. Өндөгнөөс цагаан, шар аль ч хэсгийг нь идэж болно, гэхдээ тэр нь исгэгч дрож хэрэглээгүй, давсгүй байх хэрэгтэй. Төмс идэхээ хязгаарлаж, улаан манжин, лууван, өргөст хэмх шошны төрлийн ногоон ургамлууд, уутат чинжүү, ногоон сонгино хүнсэндээ өргөн хэрэглэхээс гадна, улаан лоолийг зөвхөн чанаж идвэл зохино. Чихэрлэг хүнсний зүйл, зөгийн бал, хоол амтлагч хурц амттай тансаг үнэртэй элдэв ногоо, жимсний чанамал зэргийг тогтмол хэрэглээрэй. Үргэлж санаж явах ёстой зүйл бол давстай хоолноос хол байх явдал юм. Хоол цайныхаа давсыг эрс багасга. Цайг ор давсгүй юм уу чихэртэй уух хэрэгтэй. Охин хүүхэдтэй болохыг хүсвэл, хийжүүлсэн ундаа огт уух хэрэггүй. Жимсний шүүс, хиам, гахайн утсан мах, нөөшилсөн жимс, давсалсан загас, шорвог бяслаг, мөхөөлдөс, талх, үйлдвэрийн чихэр боов, эрдэнэ шиш, шарсан төмс, самар, хар чавга, тоор, үхрийн нүд, амтат жүрж, амтат гуа идэж болохгүй. Мөн чидун жимсний тос, маргарин, хурц амттай сүмс гэх мэт бүх төрлийн нөөшилсөн зүйл хүнсэндээ хэрэглэхгүй байвал зохино.