Эрс тэс уур амьсгалтай манай орны барилгын салбарт дулаан алдагдлыг бууруулах зорилготой олон шинэ материал, технологи нэвтэрч байгаагийн нэг нь "foam polyurethane" буюу полиуретан хөөсөн материал юм.
Энэ бүтээгдэхүүнийг анх 1930-аад онд Германд гаргаж авсан бөгөөд дулаан сайн тусгаарладаг, хөнгөн, гал дэмждэггүй чанараар нь нисэх онгоц, танк зэрэг цэргийн техникт өргөн хэрэглэж эхэлсэн бол одоо халуун хүйтэн уур амьсгалтай бүх л орнуудад барилгын дулаан тусгаарлагчаар ашигладаг болжээ. Полиуретан хөөс нь А, В найрлагатай, цутгаж барьцалдуулан хөөсөрдөг полимер материал юм. А бүтээгдэхүүний найрлагад полиол, катализатор, бэхжүүлэгч, гал эсэргүүцэх болон хөөсрүүлэгч бодис ордог бол В найрлагад изиоцианат ордог байна.