m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.02 05:24
1073
"Гулгаа массаж" нэрийн доор биеийг нь үнэлүүлж байжээ

Эрүүгийн цагдаагийн газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлд заасан “Биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэг”-тэй тэмцэх, “Гулгаа массаж” гэх нэрээр бусдын биеийг үнэлүүлж байж болзошгүй гэмт үйлдэлд цохилт өгөх зорилгоор Баянгол, Баянзүрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт  харьяа дүүргийн Цагдаагийн байгууллагуудтай хамтарсан шалгалтыг  зохион байгуулсан байна.

    

Тус арга хэмжээний хүрээнд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Family”, “Скай массаж”, “Аle House”, “Ever Green” болон “Их ид” зоогийн газрын доор байрлах саун, массажны газрууд, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хот” зочид буудлын доор байрлах саун, массажны газар, “Тайгер” зэрэг саун массажны газруудад ашиг олох зорилгоор эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлж, орогнуулж байсныг илрүүлжээ.

Шалгалтаар 24 орчим биеэ үнэлэгч охид, эмэгтэйчүүд, тэдгээрийн биеийг үнэлүүлдэг гэмт этгээдүүдийг олж тогтоож, харъяа дүүргийн цагдаагийн хэлтсүүд шалгалтын ажиллагааг явуулж байна.Дээрх газруудыг өмнө нь удаа дараа хууль хяналтын байгууллагаас шалгаж байсан ч хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж байсан байна.