m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.03 11:37
228
Хөнгөлөлттэй эмийн жорын маягт өөрчлөгдлөө

Эрүүл мэндийн даатгалтай иргэдэд маань олгодог хөнгөлөлттэй эмийн жор болон жорын бичилтэд өөрчлөлт гарлаа. Жор бичилтийн энэхүү өөрчлөлт нь 4 төрлийн жорын маягтан дээр бичигдэхээр болсон байна.

Үүнд:

  • Энгийн эмийн жорын маягт
  •  Сэтгэц нөлөөт эмийн жорын маягт
  • Мансууруулах эмийн жорын маягт
  • Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх жорын маягт гэсэн төрлийн жор байхаар батлагдсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй эмийн жорын маягтын дагуу энэ оны II дугаар улирлаас эхлэн иргэд-даатгуулагчдад үйлчилж эхлэх юм.

Жорын маягтын хэмжээг өөрчилснөөр эмийн санд уг маягт үлдсэн ч даатгуулагчид тасалж өгөх хэсэгтэй болгон шинэчилсэн ба жор нь бичигдсэн өдрөөс хойш 10 хоногийн хугацаанд хүчинтэй байсныг 7 хоногийн хугацаанд хүчинтэй болгож, мансууруулах, сэтгэцийн эмийн жоруудыг хүлээн авах, хэрэглэх хүний мэдээллийг дэлгэрэнгүй бичдэг, хянадаг болгон өөрчиллөө.

 

Хөнгөлөлттэй эмийн жорын маягт өөрчлөгдлөө