Эрүүгийн цагдаагийн газраас хар тамхины гэмт хэрэгт холбогдсон 20 гаруй хүнийг баривчлан цагдан хорьж, хэргийг шалгаж байгаа билээ. Тэгвэл эдгээрийн дотор хар тамхи үйлдвэрлэж байсан этгээдүүд байгаа нь шалгалтын явцад илэрсэн байна.
Хар тамхи үйлдвэрлэгч этгээдүүд гадаадын иргэнтэй хамтран жижиг үйлдвэрийн цехдээ хар тамхины төрлийн гашиш болон каннабисын давирхайг ялган авч, нунтаглах аргаар боловсруулан баримлын шавар мэт болгон бэлддэг байжээ.
Хар тамхитай холбогдсон хүмүүсийг гэрээс нь, хилээр орж ирэхэд нь, "мөс"-өө бусдад худалдах гэж байхад нь баривчилжээ.
Тэрхүү бэлдмэлээ өндөр үнээр борлуулдаг өөрийн захиалагч, худалдан авагч сүлжээг ч үүсгэсэн байсныг илрүүлэн шалгаж байгаа гэнэ. Хар тамхитай холбогдсон хүмүүсийг гэрээс нь, хилээр орж ирэхэд нь, "мөс"-өө бусдад худалдах гэж байхад нь баривчилжээ.