m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2015.06.04 08:19
936
Iphone утасны талаар бидний мэдэхгүй 15 тохиргоо

1. Утасныхаа чичиргээг тохируулах

Settings -> Sound -> Ringtone ->  Vibration -> Create New Vibration

Гар утсаа байнга ашигладаг хүмүүсийн хувьд өөрт ирж байгаа мэдээллүүдээ андуурах тохолдол байдаг. Жишээ нь таньд ирж байгаа жиргээ,фэйсбүүк болоод үүрэн операторын мессэжний дохионууд бүгд нэгэн хэвийн ирж байна уу, Тэгвэл та утасныхаа тохиргоо хэсэгт ороод sounds хэсгийг орж энэхүүг тохиргоог өөрчилж болно. Мөн хэрэв таны утас нууц дугаартай бол захиа ирэх болгонд код хийх шаардлагагүй болгож ч тохиргоогоо өөрчилж болох юм.

2. Камераа чихэвчээрээ удирдах

Гэр бүл, найз нөхдөөрөө олуулаа “Selfie” авхуулах тохиолдолд таны гарны урт хангалтгүй санагдах үед чихэвчээ ашиглаж болох нь байна шүү. Чихэвчээ утсандаа залгаад л чангалах суллах товчийн тусламжтай бүтэн “Selfie” авахуулцгаая.

3. Унтчихсан ч гэсэн хөгжмөө автоматаар унтраах

Та хөгжим сонсоод хэвтэж байхдаа унтаад өгдөг шүү дээ. Харин одоо унтсан хойноо утасныхаа тохиргоог өөрчилөөд хөгжмөө автоматаар унтраах боломжтой боллоо. Дуу явж байх үед та утасныхаа Clock цэс рүү орж Timer хэсгийг сонгоно. Дараа нь дэлгэцэн дээрээсээ when timer ends цэсрүү орж хамгийн доод хэсэгт байгаа stop playing цэсийг идэвхжүүлээд цагийн тохиргоогоо сонгоход л болно.

4. Хурдан цэнэглэх арга

Гадагшаа гарах яаралтай ажилтай байхад тань цэнэг дуусч байвал Airplane mode дээр тавьж байгаад цэнэглээд үзээрэй. Ингэхэд цэнэг 2 дахин хурдан шахагдах болно. Airplane mode асааснаар та утасныхаа цэнэгний сүүлийн  5%-ийг хэмнэх боломжтой юм.

5. Дуудлага хаах арга

Таны дургүй хэн нэгэн, эсвэл таны уурыг хүргэх зорилготой хүмүүс тань руу байн байн залгаж, эсвэл мэссеж бичиж залхаагаад байна уу? Тэгвэл тань руу залгасан дугаарын хажууд “i”  гэсэн тэмдэгт байгаа. Түүнрүү ороод block caller хэсгийг сонгоход л хангалттай. Харин сонголтоо цуцлахын тулд Settings =>Phone =>Blocked хэсгээс цуцалсан дугаараа устгах боломжтой.

6. Сүлжээнийхээ зураасыг тоогоор харуулах 


Та сүлжээнийхээ зураасыг тоогоор харуулах боломжтой ба phone app буюу дуудлага хийх аппликэйшн руугаа ороод *3001#12345#* ингэж оруулаад  дуудлага хийх товч дээрээ дар
Field Test гэж гарч ирэх ба таны сүлжээний зураас тоогоор харагдах болно харин та Field Test - с гаргалгүй утсаа унтраа тэгвэл дахин унтраах хүртэл байнга тоогоор харагдана. 

7. Мессежүүдийнхээ цагийг харах

Мессежүүдийнхээ цагийг харах боломжтой. Ингэхийн тулд мессеж дээрээ дараад зүүн тийш нь чиглүүлж гулгуулуурай.

8. Бичсэн бүх текстээ устгах 

Ингэхийн тулд утсаа та сэгсрэхэд  "Бичсэн текстийг буцаахуу" гэсэн сонголт гарах ба Undo хийгээд тэр чигээр нь устгах боломжтой

9. "Нууц код"-оо олон болгох 

Settings->General->Passcode lock

iPhone 5s Settings ->Touch ID ->Passcode "iOS 7.1"

Simple Passcode OFF болго

10. Бүх үгээ томоор бичих

 

"Caps Lock" Shift товч хоёр удаа дарна

Үгээ томоор бичих гэж үг болгон дээр Shift дарах шаардлагагүй юм.

11. Гадаргын тэгш хэм хэмжих 

Материаллаг зүйлийн тэгш хэмийг утсаараа мэдэх боломжтой та өөрийнхөө утасны Compass "Луужин" - руу ороод зүүн тийш нь гулсуулахад хэмжигч гарч ирнэ. 

12. Олон төрлийн тэмдэгт ашиглах 

(-) зураас ашиглахдаа олон төрлийн зураас ашиглах боломжтой (-) дээр удаан дар өөр төрлийн зураасууд гарч ирнэ

13. Утасны микрофоны нүхийг таглаж байгаад бичлэг хий

Заримдаа маш их дуу чимээтэй үед ингэж бичлэг хийх нь хамаагүй дээр байдаг.

14. Селфи стик буюу өөрийнхөө зургийг авдаг хэрэгслийг өөрөөр ашигла

Селфи стик зөвхөн өөрийн зургийг дарахад ашиглагддаггүй. Түүгээр бүр тоглолт үзсэн ч болно.

15. Ашигладаггүй апликэшнүүдээ хаа

Одоохондоо ашиглах шаардлагагүй апликэшнүүдээ хааснаар цэнэгээ удаан барина.