Хилийн 0130 дугаар ангийн хариуцсан хэсэг буюу Булган боомтоор БНХАУ руу чонын арьс, цагаан өнгийн чулууг нуун хил гаргахыг завджээ. Уг хэргийг Монгол улсын иргэн Д үйлдсэн байна.
Тэрээр “Истана” маркийн автомашины дээд талын таазанд давхар төмөр гагнан нуувч хийж, 19 ширхэг чонын арьс, 12 килограмм цагаан өнгийн чулууг нуун хил давуулахыг завдсан гэмт үйлдлийг хилчид илрүүлэн холбогдох байгууллагад хүлээлгэн өгчээ.