Мэдээллийн лавлах 1900-1950 анх 2005 онд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ. Харин өдгөө салбартаа тэргүүлэгч болсон бөгөөд 200 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 1900-1950 лавлахыг байгуулагдаж байсан тэр үед мэдээллийн лавлахын салбар үүсэж хөгжиж байсан. Монголын цахилгаан холбооны лавлах болон бусад дөрвөн оронт лавлахууд бий болж байжээ.
Тухайн үед хэрэглэгчдийн хувьд мэдээллийн лавлах үйлчилгээний салбарын талаар ойлголт бага байсан бол харин одоо мэдээллийн томоохон бааз болон хөгжиж чадсан билээ.