Үсээ байнга угааснаар арчилгааг хязгаарладаг нь буруу. Өдөр бүр үсээ цөөхөн шүдтэй самаар самнаж байх хэрэгтэй. Самаар иллэгийн хөдөлгөөн хийж цусны эргэлт, толгойны арьсны тэжээлийг сайжруулна. Өдөрт 2-3 удаа үсээ самнана. Үүний үр дүнд үс тэгшхэн, уян хатан, илүү өнгө зүс орно. Үс угаах, самнах үед механик үйлдлээс болж үс унахад эмээх хэрэггүй. Хуучирсан муу үс байнга унадаг нь ердийн үзэгдэл хийгээд ялангуяа хавар, намар өдөрт 50 хүртэл ширхэг үс унана. Гэхдээ үс аажимдаа цөөрөх нь ямар нэгэн өвчний шинж тэмдэг болно.
Тосорхог арьстай үсийг долоо хоногт 2-3 удаа нимбэгийн саланхайгаар үрэх хэрэгтэй. Жирийн тослогтой үсийг арчлахдаа нүүр гарын хинин савангаар угааж байх хэрэгтэй. Хуурай үсэнд хинийн цийдмэг \эмульси\, тусгай зориулалтын тос тохирно. Үсийг хэт халуун усаар, угаалгын савангаар угааж болохгүй, үсийг дэндүү хуурай болгож өнгө зүсийг нь алдагдуулж арьс холцорно.
Урт үс эмэгтэй хүний чимэг ч үснийхээ үндсэнд нэмэлт тэжээл өгч онцгой арчилгаа хийнэ. Богино үстэй харьцуулбал урт үс нь илүү их унана. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд зургаан долоо хоног тутам үзүүрээс нь тайрна. Тогтмол унадаг үсэнд цөцгийн тос, тосоор бэлтгэсэн бэлдмэл зохино. Үсээ угаасны дараа нимбэгийн шүүсээр хандалсан усаар шавшина. Тэгвэл үс өнгө зүс орж сайхан харагдана. Нимбэгний хэдэн дусалтай хольсон өндөгний шар унадаг үсэнд сайн нөлөөлнө. Хугарамтгай үсийг тэгш цөөхөн шүдтэй самаар самнах хэрэгтэй. Үсийг чанга боож зангидах нь үсэнд муу нөлөөтэй.